Монголын Үндэсний Бөхийн барилдааны дvрэм

Монгол түмний уламжлалт дэлгэр дүүрэн эрийн гурван наадмын манлай нь хүчит бөхийн барилдаан юм. Монгол үндэсний бөхийн барилдааныг энэхүү дүрмийг баримтлан явуулна. Бөхийн барилдааныг шат шатны үндэсний бөхийн холбоо /ҮБХ/-ноос томилсон жаяг дэгийн баг хариуцан явуулах бөгөөд жаяг дэгийн баг нь хөлийн цэц /ерөнхий цэц, цэцүүд/, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, зохион байгуулагчаас бүрдэнэ. Жаяг дэгийн багийг ерөнхий цэц удирдан ажиллана. Уламжлал, ёс горим, дүрмээ судлан мэдэх, чандлан биелүүлэх нь үндэсний бөхийн холбоод, бөх, жаяг дэгийн багийн ариун үүрэг мөн. Нэгдүгээр бүлэг. Бөхийн барилдааны зохион байгуулалт 1.1. Барилдааны хэлбэр а) Бөхчилсөн б) Тойргийн в) Бусад хэлбэрийн 1.2. Барилдааны ангилал а) Хөвгүүдийн (16-аас доош насны) б) Залуучуудын (17-18 насны) в) Хүчит бөхийн г) Ахмад бөхийн (51-ээс дээш насны) Хоёрдугаар бүлэг. Бөхийг оноох, амлах ёсон 2.1 Аливаа бөхчилсөн барилдааны 1, 2, 4, 6-ийн даваанд цол, амжилтын эрэмбийн дагуу хийсэн оноолтоор барилдах ба бусад даваанд цолны эрэмбээр угтуул бөх нэр сонсон, ам авч барилдана. 2.2 Нэг өдөр цол авсан ижил цолтой бөхчүүдийн чимэгтэй нь эхэлж ам авах ба адил чимэгтэй бол өмнөнь авсан цолны дарааллаар, энэ нөхцөл адил буюу өмнөнь цолгүй байсан бол цол авахдаа ахмад цолтой бөхийг давсан нь, энэ нөхцөл тэнцвэл чансаа илүүтэй нь эхэлж ам авна. Дээрх аргаар эрэмбийг тогтоох боломжгүй бол шодож дарааллыг тогтооно. 2.3 2002 онд шинээр цол авсан бөхчүүдээс эхлэн дараахь заалтыг мөрдөн, хэрэгжүүлнэ. а) Аливаа бөхчилсөн барилдааны 1, 2, 4, 6-ийн даваанд цол эрэмбийн дагуу хийсэн оноолтоор барилдах ба бусад даваанд уг эрэмбээр угтуул бөх нэр сонсон, ам авч барилдана. б) Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо ах даваагаар биелүүлсэн нь эхэлж ам авна. Харин ижил даваагаар цол хүртсэн бөхчүүдээс тухайн давааг олон давсан нь эхэлж амлах ба энэ нөхцөл тэнцвэл дүүдавааг олон давсан нь түрүүлж амлана. Энэ жишгээр начин цолны доод босго даваа хүртэл тооцоход амжилт нь адил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн нь амлана. Энэ нөхцөл тэнцүүбол дүүцолуудыг хүртсэн хугацааг дэс дараалан харгалзана. в) Нэг өдөр, адил даваагаар ижил цол авсан бөхчүүдээс өмнөх цолоо түрүүлж авсан нь эхэлж амлана. Энэ нөхцөл тэнцэх буюу өмнөнь цолгүй байсан бол оноолтод бичигдсэн дарааллаараа эхэлж ам авна. Энэ аргачлалаар эрэмбийг тогтоох боломжгүй бол шодож, дарааллыг тогтооно. 2.4 Бөх сондгойрвол хамгийн ахлах цол, эрэмбэтэй бөхөөс эхлэн гоц мөргүүлнэ. 2.5 Бөхчлөхөөс бусад хэлбэрийн барилдаанд тухайн барилдааныг явуулах зааврын дагуу оноолт хийнэ. Гуравдугаар бүлэг. Бөхийн гараа 3.1 Тухайн барилдаанд барилдах бөх зохих асартаа очиж зодоглоно. Танхимын барилдаанд урьдчилан зодоглосон байна. 3.2 Бөх цол, амжилтын эрэмбэ болон оноолт амлалтын дарааллаар асраас гарч өрж зогсон, гуяа гурав алгадан ёс үйлдээд засуул руугаа дэвж очно. Зүүн талын магнайд хамгийн ахлах цол, эрэмбэтэй бөх, барууны магнайд удаахь цол, эрэмбэтэй бөх гарах ба бусад бөх цол, амжилтынхаа эрэмбээр зүүн баруун жигүүрт солбин гарна. Ам бөхчүүд угтуул бөхчүүдийн дараа аманд очих дарааллаараа гарна. 3.3 Зүүн талд гарсан бөх засуулынхаа зүүн мөрөн дээр, баруун талд гарсан бөх засуулынхаа баруун мөрөн дээр дарж, мөр солихгүйгээр засуулаа хагас тойрон өөрийн сүр жавхланг үзүүлэн халин дэлнэ. 3.4 Засуул нь бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэйгээр аван, “тэр бөх хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн нэр, алдар цолыг уянгалуулан дуудаж бөхөөтавихад бөх туг, сүлд, индрийн зүг дэвж очин шаваад ах цол, эрэмбэтэй бөхийн сонгосон талбайд барилдахаар очно. Дөрөвдүгээр бүлэг. Бөхийн барилдаан 4.1 Хоёр бөх барилдахаар бие бие рүүгээ харан өрснөөр барилдаан эхлэх ба энэ үеэс цаг тооцно. 4.2 Хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардвал тэр бөхийг унасанд, нөгөөг давсанд тооцно. 4.3 Барилдааны явцад бөхийг тавилцуулах шаардлага гарвал засуулууд өөрсдийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн зогсоох ба барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ тавилцах үеийн барьц, байрлалыг хангана. Харин хоёр бөхийн санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулах шаардлагагүй. 4.4 Бөхийг дараахь нөхцөлд дахин барилдуулна. Үүнд: а) хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах буюу тасарвал, (унаж буй бөх хаяж байгаа байгаа бөхийн элэг бүсийг татаж тайлсанд энэ заалт хамаарахгүй) б) учраагаа ямар нэгэн саад болох зүйл рүүтүрж барьцанд хүрч, улмаар мэх хийх буюу тээглүүлж унагавал, в)хайнцвал , г) гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагавал, д) засуул барилдааныг түр зогсоох үед мөн учраагаа өмсгөлөөзасаж байхад болон удааширсан барилдааны үед барьц бариулж байхад мэх хийж унагавал (энд барьц булаацалдан барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоож, учраа бөхийнхөөирийг дарах зорилгоор өрөлтөөорхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагасан хамаарахгүй), 4.5 Хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг дараахь байдлаар тогтооно. Үүнд: 1,2,3-ын даваа 10 минут 4,5-ын даваа 15 минут 6,7-ийн даваа 20 минут 8,9,10-ын даваа 25 минут тус тус байна. 4.6 Барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоон, хөлийн цэц шодолт хийнэ. а) Шодолтоор хожсон бөх шахааны гэж нэрлэгдэх сэнжигдэн элэг бүсдэх, дан шуудагдах, давхар шуудагдах барьцыг өөрийн талаар барьж барилдана. Барьц авсан бөх тогтоосон хугацаанд эс хаявал нөгөөбөхөд дээрх боломжийг олгоно.Энэ барьцнаас эс хаялцвал дараагийн барьцаар бариулах замаар шахааны барьцыг дуустал барилдуулна. Харин хоёр бөх санал нийлсэн тохиолдолд дээрх гурван барьцыг дараалахгүйгээр аль нэгийг сонгон барилдаж болно. б) Шахааны барьцнаас хаялцаагүй тохиолдолд дахин шодолт хийж хожсон бөх нэг гараар учраагийнхаа араар тойруулан зодогны алсын сүврэгнээс, нөгөө гараараа шуудагдан барих ба энэ үед хоёр бөхийн шанаа зөрсөн байх бөгөөд учраа бөх барьц барихгүй. Энэ барьцнаас эс хаялцвал нөгөөбөхөд дээрх боломжийг олгох замаар барилдааныг дуустал үргэлжлүүлнэ. в) Сонгосон барьцтай барилдааныг 3 минутаас илүүүргэлжлүүлэхгүй бөгөөд үүнээс өмнөбарьц тавилцвал дараагийн барьцыг бариулж барилдуулна. 4.7 Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөөбөхийг давсанд тооцно. 4.8 Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийтдээ 5 хүртэл минут байх бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг нь давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс илүүхугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасч, эмчилгээтэй бөхийг давсанд тооцно. Тавдугаар бүлэг. Барилдааны дараахь ёсон 5.1 Давсан бөх унаснаа дэмнэж босгоод сүлд, туг, индрийн зүг давснаа илэрхийлэн Дэвж ёслол үйлдээд нар зөв эргэн ирнэ. 5.2 Унасан бөх элэг бүсээ тайлан унаснаа зөвшөөрч дүүцол(эрэмбэ)-той бөх нь уламжлалын дагуу ахлах цол(эрэмбэ)-той бөхийнхөөбаруун суган доогуур бөхийсхийн нар зөв тойрон гарч хоёр бөх тахим өгөх авах ёслолыг хүндэтгэлтэйгээр үйлдэнэ. Залуу бөхчүүдийн унасан нь давсныхаа баруун суган доогуур дээрхийн адил тойрч тахим өгнө. 5.3 Засуул давсан бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэй өмсгөн бөхийнхөөцол, чимэг, нэрийг дуудан, давсныг үзэгчдэд дуулдахаар хэлэхэд бөх сүлд, тугийг нар зөв тойрон дэвж, өмнөнь ирж, нар зөв эргэн, өөрийн талын асар/суудал/-т гүйж очно. 5.4 Тахим өгч авалцсаны дараа унасан бөхийн малгайг засуул гарт нь өгнө. 5.5 Тухайн даваанд гоц мөргөсөн бөх засуул дээрээс гарч давсан бөхийн ёслол үйлдэнэ. Зургаадугаар бүлэг. Бөхийг цоллох ёсон 6.1 Улсын баяр наадмын барилдааны ам авсан даваанаас эхлэн түрүүүзүүр хүртэлх сондгой даваануудад зүүн, баруун талын тэргүүн болон дагавар магнайн бөхчүүдийн цолыг тогтсон уламжлал, баталсан зааврын дагуу нийтлэг гуншин, тухайн бөхийн өөрийнх нь цол, чимгийг хэлж дуудна. Улсын баяр наадмаас бусад барилдааны гурвын даваанд цол дуудаж болно. 6.2 Нийтлэг гуншин нь “Манлайлан дэвэгч, мандан бадрах, маш гайхамшигт, өргөн цолоо дуудуулагч, өнө удаан жилийн баясгалант, олон түмэн ардынхаа дундаас онцгойрон шалгарч, шандас шөрмөс, хүч чадал бүрдэн төрсөн, цог залийг бадруулагч, энэ их баяр цэнгэлийн түгээмэл жавхланг бүрдүүлсэн, идэр залуу” болно. 6.3 Цолоо дуудуулж буй магнайн бөхийг дэлэхээс урьтан аль ч талын бөх дэлэхгүй бөгөөд ам бөхийн нэрийг дуудах үед амласан амлуулсан хоёр бөхөөс бусад бөх дэлэлтээ түр зогсооно. 6.4 Хоёр тал цоллож дуусмагц бөхөөтавих бөгөөд засуул нь бөхийнхөөхойноос цол чимгийг шогшоо дуудлагаар дуудан дагаж явна. 6.5 Аливаа наадам, барилдааны түрүүүзүүрийн хоёр бөхийг барилдахаар гарахад хоёр талын бүх засуул магнайн засуулын араас ханаран хагас суусан байдалтай үлдэж, хүндэтгэл үйлдэнэ. Долоодугаар бүлэг. Бөх 8.1 Бөхийн эрх Бөх нь дараахь эрх эдэлнэ. а) үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдах, бөх засах, б) барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг засуул, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх, в) зодог тайлах ёслолыг уламжлалын дагуу үйлдэх, 8.2 Бөхийн үүрэг Бөх нь дараахь үүрэг хүлээнэ. а) бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх, б) малгай, зодог, шуудаг, гутлаа бөхийн өмсгөлийн шаардлагад нийцүүлэн хийж хэрэглэх, в) аливаа наадам, барилдаанд барилдахдаа өөрийн биеэр ирж, цолны үнэмлэхээр бүртгүүлэх, г) барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэн, барилдааны талбарт даруу төлөв, ёс жудагтай байх, д) наадамчин, үзэгч олон түмэнтэй соёлч боловсон харилцаж, хүндэтгэлтэй хандах, е) барилдааны шуурхай байдлыг ханган, дайчин шалмаг барилдах, 8.3 Бөхийн цээр, зэм шийтгэл Бөх нь чандлан сахих цээртэй байх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ. а) Хориотой буюу буруу барьц барихыг цээрлэнэ. Үүнд: - шуудагнаас цавчиж удаан барих, - элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах, - зодогны ар өврийн сэнжигийг нийлүүлэн атгах, - гутлын түрий, оймс, хүлэгнээс барих, - зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих, - Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш дахин зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай мөрийг олгохгүй. б) Гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Үүнд: - цохиж халах, - хоолой шахах, - зориуд мөргөх, - ямар нэг байдлаар алгадах, цохих, - өшиглөх, тийрэх, - унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх, - өвдөглөн барьц тавиулах, - хоёр гарыг давхар хөших, - сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөөгараар элэг бүснээс барьж тохой хөших, - бусад хэлбэрээр үений эсрэг хөших. - Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөөгэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёрдахиа зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай мөрийг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай мөрийг олгохгүйгээр барилдаанаас хасч, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ. в) Учраа бөхөөсанаатайгаар гэмтээхийг цээрлэнэ. - Энэ заалтыг зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөлийн цэцийн шийдвэрээр уг барилдаанаас хасч бай мөрийг олгохгүй байхын хамт гэмтсэн бөхийн даатгал болон эмчилгээний зардлыг төлүүлэх, барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр оногдуулна. г) Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнөжудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй. д) Аливаа наадам, барилдааны товлосон хугацаанаас хоцрохыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчин, бөхийн бүртгэл дууссан хойно ирсэн бөхийг ерөнхий цэцийн шийдвэрээр барилдуулахгүй. е) Нэгэнт ам авсан бөх амаа солих, өөрөөсөөхойно эрэмбэтэй бөхийг өмнөөам авахыг зөвшөөрөх буюу албадах, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчихийг завдсан бөхөд ахлах гарын даа сануулах ба сануулгыг эс биелүүлэн маргавал барилдаанаас хасах саналыг ерөнхий цэцэд тавьж шийдвэрлүүлнэ. ж) Бөхийн өмсгөлийн стандартыг зөрчих, элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарахаар, алдуурч сулрахаар уяхыг цээрлэнэ. - Энэ заалтыг зөрчвөл засуул, цэцийн зүгээс шаардлага тавин засуулах бөгөөд дахин зөрчих буюу шаардлагыг эс биелүүлвэл хөлийн цэц барилдаанаас хасна. з) Шахааны барьц барих, бариулахаас татгалзах болон уг барьцыг бариулах үед элэг бүс, шуудагны уяаг суллахыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц сануулах ба уг сануулгыг хүлээж авахгүй бол тухайн барилдаанаас хасч, учраа бөхийг давсанд тооцно. и) Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчвөл учраа бөхөөсөөуучлал хүсэн гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаардлагыг эс биелүүлвэл тухайн бөхийн давааны бай мөрийг хасна. л) Хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай мөрийг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө. м) Хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгахыг цээрлэнэ. - Энэ заалтыг зөрчсөн нь нотлогдвол тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хоёр бөхийн тухайн барилдааны бай мөрийг олгохгүй байх, цалин болон цолны хишгийг тодорхой хугацаагаар буюу бүрмөсөн хасах, улсын наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх шийтгэл оногдуулна. н) Барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдааныг санаатайгаар удаашруулахыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчсөн бөхөд хөлийн цэц хоёр удаа сануулах ба дахин зөрчвөл уг бөхийг унасанд тооцон хасч, бай мөрийг олгохгүй. о) Гэмт хэрэг үйлдэж, монгол бөхийн нэр хүндийг гутаахыг цээрлэнэ. - Энэ цээрийг зөрчин, баривчлах ба хорих ялаар шийтгэгдсэн бөхийн барилдах эрхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ял шийтгэлтэй байх хугацаанд нь түдгэлзүүлж, цолны хишиг, цалин, шагнал олгохгүй. Наймдугаар бүлэг. Хөлийн цэц Хөлийн цэцээр цэгц шударга шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөхчүүд, цэцдийн зөвлөлийн гишүүд дээрх шаардлагыг хангасан бөхийн зүтгэлтнийг улс, аймаг, сумын наадам болон бусад барилдаануудад томилон ажиллуулна. 8.1 Хөлийн цэцийн эрх Хөлийн цэц нь дараахь эрх эдэлнэ. а) бөхийн өмсгөлийн шаардлагыг хангуулах, б) цээрээ зөрчсөн бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид энэ дүрмийн дагуу зэм шийтгэл хүлээлгэх в) ам авах бөх хугацаандаа ирээгүй буюу бэлэн байгаагүй бол түүнийг таван минут хүлээгээд дараагийн бөхөөр ам авахуулах зөвшөөрлийг ерөнхий цэц ахлах гарын даад олгох, г) энэ дүрэмд заасан бусад эрхийг эдлэх. 8.2 Хөлийн цэцийн үүрэг Хөлийн цэц дараахь үүрэг хүлээнэ. а) барилдааныг явуулахдаа энэ дүрмийг чанд сахин биелүүлэх, б) үүргээ биелүүлэх, цээрээ зөрчихгүй байхыг бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид шаардан хангуулах, в) будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр хэлэлцэн шуурхай шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухайн үед нь тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх, г) бөхчүүдийг тогтоосон хугацаанд ам авахуулах, д) барилдааны үед гарсан зөрчил, түүнийг шийдсэн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаар саналаа удирдах байгууллагадаа албан ёсоор гаргаж өгөх. е) ерөнхий цэц жаяг дэгийн баг дахь эмчийг удирдан ажиллах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг хөнгөн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй бөхөд магадлагаа олгох, барилдааны байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах үүрэгтэй. 8.3 Хөлийн цэцийн цээр, зэм шийтгэл Хөлийн цэц нь дараах зүйлийг цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ. а) аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргахыг цээрлэнэ. б) асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээхийг цээрлэнэ. - Дээрх цээрийг зөрчсөн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд ерөнхий цэцийн шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй байх, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хөлийн цэц хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, ноцтой гэж үзвэл цаашид хөлийн цэц хийх эрхийг хасна. Харин ерөнхий цэц дээрх цээрүүдийг зөрчвөл түүнийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, сануулах, цэц хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон эрхийг бүрмөсөн хасах шийтгэл оногдуулна. в) Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь хөлийн цэцээр ажиллуулахгүй. Есдүгээр бүлэг. Засуул Засуул нь улсын хүндэт засуул, улсын цоллооч засуул, улсын засуул, засуул, дэд засуул гэсэн зэрэг дэвтэй байна 9.1 Засуулын эрх Засуул нь дараахь эрхийг эдэлнэ. а) улсын зэрэгтэй засуул улсын наадам болон бусад наадам, барилдаанд засуулаар ажиллах, цол дуудах, б) бөхийн өмсгөл стандартад нийцэж байгаа эсэхийг шалган засуулах, шаардлагатай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлэн шийдвэрлүүлэх, в) дүрмийн шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл нь стандартын шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах, г) үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн бөхийн барилдааныг зогсоож, тухайн бөхийг барилдаанаас хасах саналыг хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх, 9.2 Засуулын үүрэг Засуул нь дараах үүргийг хүлээнэ. а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, дүрмийн шаардлагад нийцүүлэн шударга, эрэмгий ажиллах, б) бөхийн цолыг энэхүүдүрмийн дагуу зөв дуудах в) бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан мэдэж, засч буй бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх, г) барилдааны явцад анхааралтай байж, зөв шийдвэр гаргах, элдэв будлиан маргаан гарвал бөхөөтөлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлэх. 9.3 Засуулын цээр, зэм шийтгэл Засуул нь дараахь зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ. а) барилдааны шийдвэрлэх эгзэгтэй үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших, б) танил тал харах, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах, в) будилаан маргаантай болсон барилдааны шийд гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх, г) дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандаж бөөрөнхийлөх, хоёр нүүр гаргах, д) бөхчүүдэд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон жаяг дэгийн багийн гишүүд, наадамчидтай зүй бус харилцах, е) дүрэмд заасан хувцсыг өмсөхгүй байх, дүрмийн бус өмсгөл дураар хэрэглэх, ж) өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд хөндлөнгөөс оролцохыг тус тус цээрлэнэ. - Дээрх цээрийг зөрчсөн засуулд ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах зэм хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, засуул хийх эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг бүрмөсөн хасах шийтгэлийг Тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна. - Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь засуулаар ажиллуулахгүй. 9.4 Засуулын хувцас а) Засуулын хувцас нь бусдаас ялгарах загвар хийцтэй байх бөгөөд түүнийг тусгай журмаар батална. б) Засуул нь хувцсаа батлагдсан загварын дагуу биеийн галбиртаа тохируулан, өөрөөхийж өмсөнө. Аравдугаар бүлэг. Гарын даа Гарын даа нь улсын хүндэт гарын даа, улсын ахлах гарын даа, улсын гарын даа, гарын даа гэсэн зэрэг дэвтэй байна. 10.1 Гарын даагийн эрх Гарын даа нь дараахь эрх эдэлнэ. а) улсын зэрэгтэй гарын даа улсын баяр наадам болон бусад наадам, барилдаанд гарын даа, хаяавчаар ажиллах, б) барилдааны товлосон цагаас өмнөирж бүртгүүлэхийг бөхчүүдээс шаардан хэрэгжүүлэх, в) угтуул бөхийн нэгэнт авсан амыг буцааж солиулахгүй байх, г) бөхийн цолны үнэмлэхийг шаардлагатай үед үзэж шалгах, зөрчилтэй бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх. 10.2 Гарын даагийн үүрэг Гарын даа нь дараахь үүрэг хүлээнэ. а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх, б) барилдааны товлосон хугацаанаас өмнөирж, бүртгэл, оноолтыг хийх, в) оноолт хийх, ам авахуулахдаа бөхчүүдийн цол, амжилтын эрэмбийг хатуу баримтлах, г) ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийг нэр, цолоор нь тод хэлж танилцуулах, улсын баяр наадамд энэ үүргийг ахлах гарын даа гүйцэтгэх д) ам авах хугацаанд ирээгүй бөхийг хүлээхгүйгээр ерөнхий цэцийн бичгээр өгсөн албан ёсны зөвшөөрлийг үндэслэн дараагийн бөхөөр ам авахуулах ба амлах дарааллаасаа хоцорч ирсэн бөхийг тухайн үед нь ам авахуулах, е) бөхийн оноолт, ам авсан байдлыг бөхийн тайлбарлагч нарт шуурхай хүргэх, ж) наадам, барилдааны дараа зохих баримт бичгийг эмхлэн бүрдүүлж, үндэсний бөхийн шат шатны холбоодод хүлээлгэн өгөх, з) ахлах гарын даа нь хаяавчийг удирдан ажиллах. 10.3 Гарын даагийн цээр, зэм шийтгэл Гарын даа хаяавч нь дараахь зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ. а) бөхийн цол, эрэмбийг санаатайгаар зөрчин оноолт хийх, б) ам авахаар нэр сонсож буй бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүрэн сонсгохгүй, санаатайгаар нуун дарагдуулах, в) ам авч байгаа бөхөд зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах, г) бөхийн давсан унасан маргаанд оролцох, д) давсан унасан бөхийг буруу тэмдэглэх, давсан бөхийн нэрийг санаатайгаар нуун дарагдуулахыг тус тус цээрлэнэ. - Дээрх цээрийг зөрчсөн гарын даа, хаяавчид Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах зэм хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, гарын даа, хаяавч хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг бүрмөсөн хасах шийтгэлийг Тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна. - Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь гарын даагаар ажиллуулахгүй. Арваннэгдүгээр бүлэг. Тайлбарлагч Тайлбарлагч нь улсын хүндэт тайлбарлагч, улсын тайлбарлагч, тайлбарлагч гэсэн зэрэг дэвтэй байна. 11.1 Тайлбарлагчийн эрх Тайлбарлагч нь дараахь эрх эдэлнэ. а) улсын зэрэгтэй тайлбарлагч улсын баяр наадам бусад наадам, томоохон барилдаанд тайлбарлагчаар ажиллах, б) тайлбар хийх техникийн шаардлага хангагдаагүй тохиолдолд бөх тайлбарлахаас татгалзах, в) барилдааны явцад бөх, засуул, түүнчлэн үзэгчдээс бөхийн барилдааны дүрэм, ёс жудгийг зөрчих тохиолдолд түүнийг засуулах зорилгоор анхааруулах, г) зарлаж мэдээлэх зүйл албан ёсны бөгөөд хэл найруулгын хувьд зөв гаргацтай байхыг шаардах, д) тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах, е) удирдлага болон ерөнхий цэцийн зөвшөөрөлгүй зүйлийг хэлж зарлах, сурталчлахаас татгалзах. 11.2 Тайлбарлагчийн үүрэг Тайлбарлагч дараахь үүрэг хүлээнэ. а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж сахин биелүүлэх, б) улсын радио, телевизийн нэвтрүүлэгчид тавигддаг мэргэжлийн шаардлагыг хангасан байх, в) бөхийн нэр алдар, харъяалал, цол чимэг, амжилт, барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцад хоёр бөхийн харилцан хийж байгаа мэхийн нэр, хувилбар, даац, үлдэц зэргийг үзэгч, сонсогч олонд элдэв нэмэр хачиргүйгээр үнэн зөв, уран яруу, ойлгомжтой тайлбарлах, г) байгууллага, хувь хүнээс зарлаж мэдээлүүлэхээр ирүүлсэн зүйлийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн дагуу мэдээлэх, зарлах, д) монгол бөхийн талаарх мэдлэг, нэвтрүүлгийн ур чадвараа байнга дээшлүүлж байх, е) барилдааны явцад “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, заавар, үндэсний бөхийн холбоодын үйл ажиллагааны талаар болон монгол бөхийн ёс жудгийн тухай үзэгч, сонсогчдод товч тодорхой тайлбарлан таниулж байх, ж) тухайн барилдааны үеэр тайлбарлан таниулах баримт сэлтийг уншин судалж бэлдсэн байх 11.3 Тайлбарлагчийн цээр, зэм шийтгэл Тайлбарлагч нь дараахь зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ. а) барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхой биш байхад давсан унасныг зарлах, б) барилдаж буй бөхчүүдэд хандан мэх заах, зөвлөх, тэднийг хувь хүний хувьд ёжлох, шоглох, дөвийлгөн магтах в) бөхийн барилдааны талаархи маргаанд оролцох г) барилдааны үед улс төр, бизнесийн сурталчилгаа болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх, зарлах д) зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд микрофон шилжүүлэхийг тус тус цээрлэнэ. - Дээрх цээрийг зөрчсөн тайлбарлагчид ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллуулахгүй байх, ажилласны хөлсийг хасах зэм хүлээлгэх ба үүрэг, цээрээ удаа дараа буюу ноцтой зөрчвөл зэрэг дэвийг бууруулах, тайлбарлагч хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, улмаар эрхийг бүрмөсөн хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлаас оногдуулна. - Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүнийг шийтгэлтэй байх хугацаанд нь тайлбарлагчаар ажиллуулахгүй. Арванхоёрдугаар бүлэг. Бусад зүйл 12.1 Энэ дүрмийн “улсын баяр наадам: гэдэгт бөхөд цол чимэг олгож буй сум, аймаг, улсын наадмыг ойлгоно. 12.2 Энэ дүрмийн “Тэргүүлэгчдийн хурал” гэдэгт шат, шатны (сум, аймаг, улсын) Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурлыг ойлгоно. 12.2 Үүрэг, цээрээ зөрчсөн бөх, засуул, цэц, гарын даа, тайлбарлагчид зэм шийтгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх Тэргүүлэгчдийн хурал нь тухайн зөрчил гарснаас хойш 7-21 хоногийн дотор хуралдана. 12.3 Жил бүрийн улсын баяр наадмаас 14 хоногийн дараа шат шатны Үндэсний бөхийн холбоод нь барилдах бөхчүүдийн цол амжилтын эрэмбийг шинэчлэн гаргаж, хэвлэлд нийтлэн баталгаажуулна. 12.4 Жаяг дэгийн багт ажилласан хөлийн цэц, засуул, гарын даа, хаяавч, тайлбарлагч, эмч нарт ажлын хөлс, барилдсан бөхчүүдэд бай мөрийг баталсан журмын дагуу олгоно. 12.5 Энэхүүдүрмийг хэрэгжүүлэх зааврыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар батлан гаргана.
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
buk (зочин)

huudas huudsaar bichej boldgui yumuu gehdee ene tuhai bichej tavisand bayrlalaa

зочин (зочин)

олигтой зүйл алга. миний хайсан зүйл ч алга.!!!

ухаанзаяа (зочин)

давсан бөхд ямар цол өгдөг юм бэ?

ухангоо (зочин)

харин тийм ээ

урангоо (зочин)

ухангоо биш шүү

Б.Пүрэвжав (зочин)

Монголын Үндэсний Бөхийн Холбоонд
(санал)

Сайн байцгаана уу? Та бүхний амьдрал, үйлст сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын Үндэсний Бөхийн Барилдааны Дүрмэнд дараах саналуудыг тусгаж өгөнө үү.
Үүнд:
1. Дотор зааланд барилдахад өвдгөвчтэй барилддаг болох
2. Барилдааны үед бөхийг дуудахдаа тэндэхийн харъяат гэж дуудаад байх юм. Харъяатыг харъяатаар нь, уугуулыг уугуул гэж дуудаж байх
3. Хоёр бөхийн барилдаан нь бариладааны талбайн захад тулах үед 2 бөхийн барьцыг тавиулж голлуулаад байх юм. Үүнийг барьцыг тавиулалгүй, тэр байранд нь эргүүлдэг болох
4. 2 бөх удаан барилдахад маш их хөлөрдөг, “хөлсөө арчдаггүй” гэсэн бичигдээгүй журам гарсан нь маш буруу байна. Биеийн томоохон алчуур бэлэн байлгаж барилдааны үед хөлсийг нь арчдаг болгох нь зүйтэй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)