Хүүхдийн хүмүүжил ба эцэг эхийн хандлага

Хүүхдээ хэрхэн сайн хүн болгож төлөвшүүлэх вэ ?

“Хүүхэд бол юу ч бичээгүй цагаан цаас” гэж хүмүүс ярьдаг. Тийм учраас энэ цагаан цаасан дээр зөв юм бичиж зөв сургавал цаашдаа зөв хүн болно. Зөв сайн хүн гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бэ ?

Бусад хүмүүсийг болон ан амьтан , байгаль орчиноо хайрладаг, тэдний зовлон шаналал баяр хөөрийг хуваалцаж чаддаг, өөрийнхөө төлөө бас бусдыг сайн сайхан байлгахын тулд өөрөөсөө зориулалт гаргаж чадах энэрэнгүй хүнлэг хүнийг Зөв хүн гэж тодорхойлох байх

Ихэнх эцэг эх үрийнхээ төлөө бүхий л амьдрал, зүрх сэтгэлээ зориулж, түүний төлөө хөдөлмөрлөж, итгэл найдвар тавьж, хамгийн сайн сайхан байлгах гэж хичээдэг боловч хүүхдийн боловсрол эхийн хэвлийд байх үеэс эхэлдэг гэдгийг мэддэгүй.

Хүмүүс хүүхдийг 2 настай байтугай эхийн хэвлийд байхад нь боловсрол олгож болно гэж төсөөлддөгүй бөгөөд хэвлийн боловсролын ач холбогдлыг төдийлөн сонирхохгүй байсаар байна, Гэтэл эхийн хэвлий дэх үеийн сэтгэлзүйг 1971 онд Австарийн Вена хотод болсон уулзалтаар шинжлэх ухааны нэгэн том салбар мөн юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Улс үндэстнүүд өөрсдийн соёл иргэншлийнхээ хувьд дагуу хүүхдээ эхийн хэвлийд байхад нь хүмүүжүүлж янз бүрийн аргаар түүнийг хайрлаж байгаагаа мэдрүүлдэг байжээ

Африкчууд хэвлий дэх урагт зориулан дуулж бүжиглэн, Япончууд уламжлалт хөгжмийн зэмсэг болох Тайкогоо тоглож, Хятадууд хоолны дэглэмд анхаарч хөгжим сонсгож, Исламчууд эхийн хэвлийг илэн таалж Коран судрыг уншиж өгч нэг талаар ухамсартайгаар, нөгөө талаар уламжлалынхаа дагуу хэвлий дэх хүүхэддээ шаардлагатай хүмүүжлийг өгч байжээ.

Ван дэ Карр гэгч сэтгэлзүйч Эхийн хэвлий дэх ургийн судалгааны их сургуулийн судалгаанд ороцсон 50 гэр бүлийг хэвлийн боловсролын сургалтанд оролцдог болон оролцдогүй гэр бүлүүд болгож ангилсан байна. Тэгээд төрснийх дараа хүүхдүүдэд ажиглалт хийжээ. Үр дүн нь тун гайхалтай сургалтанд оролцдог гэр бүлийн хүүхдүүд эрт хэлд орсон бас сургуульд орсоны дараа унших бичиг ба математикийн хичээлдээ 99 % амжилт үзүүлж байжээ. Мөн нийгэмтэй харилцах чадвар өндөр, өөртөө итгэлтэй байсан байна.

3 насны эцэст хүний оюуны чадамжийн хэрэглээний 90 % боловсорсон байдаг. Үлдсэн 10 % нь 10 нас хүрэх үед бүрддэг

Тэгэхээр 0-10 нас хүртэлх хугацаанд хүүхдийн хүмүүжлийн төлөвшилийн үе гэж үзэж болно. Энэ насны хүүхдийг багаас нь зөв залвал цаашдаа зөв хүн болох суурь сайн тавигдана гэсэн үг юм

Өвөг дээдэс маань хүүхэд хүмүүжүүлэх өөрсдйин үзэл баримтлалтай байжээ

0-3 нас хүртлэх хүүхдийг “хаан мэт өргөмжил” гэдэг нь үүнтэй холбоотой. Төрж ухаан сууж эхлэх цагаас нь л хамгийн ихээр хайр энэрэл, хүндэтгэл, халамжийг үзүүлж байх ёстой гэдгийг монголчууд хаан мэт өргөмжил гэсэн байх юм.

Дараа нь 3 -6 нас хүртлэхийг “хатан мэт тойгло” гэсэн байдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд нь анхаар гэсэн үг. Энэ насанд хүүхдийг хамгийн эрүүл өсгөх ёстой гэж үздэг. Тэр утгаараа эцэг эхчүүд хүүхдийг эрүүл байлгах, тайван байлгахын төлөө анхаарал тавьж иржээ.

Дараа нь 6 -12 нас хүртэл нь хүүхдийг “харц мэт дагуул” гэдэг. Өөрөөр хэлэх юм бол харц шиг хөдөлмөрлүүл гэсэн санаа юм. Энэ насанд хүүхдийг хөдөлмөрт сургах нь байна.

Дараа нь 13-18 нас хүртэл хүүхдэд “хань мэт зөвлө” гэдэг Энэ насны хүүхдийн онцлог нь маш их эмзэг мэдрэмтгий байдаг. Өөрөөр хэлбэл амьдралын хаалгаар орох гэж хаалгаа хайгаад явж байгаа үе нь юм. Энэ үед нь тэдэнд сайн зөвлөх байж зөв хаалгаар оруулах нь чухал юм.

Гэхдээ сүүлийн үед нийгмийн хувьсал, орчин үеэ дагаад хүүхдүүдийн өсч төлөвших явц нь бидний өмнөх үеийн хүмүүсээс хурдан явагддаг болсон гэдгийг анзаарч тэдний онцлогт тохирсон арга барилыг хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байна.

0-3 нас хүртэл хүүхдийг хаан шиг байлга гэдэг. Гэхдээ энэ үгийг шууд тусган авч хэрэгжүүлвэл хариуцлагагүй, дур зоргоороо л хүнийг төлөвшүүлэх магадлалтай.
Хүүхдээ ер тоомсорлодоггүй, зөнд нь орхидог эцэг эхчүүд ч бий. Өвс ногоо мэт "өөрөө " өссөн хүүхэд ямаршуу хүн болох нь тодорхой. Цэцгэнд усалгаа шаардагддаг шиг хүүхдэд байнга анхаарал, халамж хэрэгтэй.

Ш Хүрээлэн байгаа орчин болон юмс үзэгдлийн талаар зөв ойлголт өгөх

Бага насны хүүхэд мэдэхгүй зүйлийнхээ талаар томчуудаас асууж хорвоотой танилцаж эхэлдэг. Тийм учраас тэдэнд зөв ойлгуулах учир шалтгааныг тайлбарлаж өгөх хэрэгтэй ?

Зарим эцэг эхчүүд хүүхдээ юм асуухад төвөгшөөж аар саархан зүйлээр аргалаад өнгөрч байгаа харагддаг.

ХҮҮХДЭЭ ТЭВЧЭЭРТЭЙ СОНСОЖ тэдэндээ цаг гаргая. Бас нэг жаал өвөөгөөсөө хүүхэд хаанаас төрдөг вэ гэж, өвөө нь тогоруу авчирч өгдөг гэж л дээ, гэтэл хүү өдрийн тэмдэглэлдээ ямар тэнэг нь тогоруутай унтдаг байнаа гэсэн байж. Хэдийгээр онигоо боловч тэднийг юу ч мэдэхгүй ойлгохгүй гэж басаж хэрэггүй л болов уу.

ТЭДЭНТЭЙ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАРЬЦАЦГААЯ. Нэг ээж хүүдээ Batman-ий хувцас авч өгч, хүү үнэхээр ч баяртай байж, ээжээсээ би Batman шиг ниснэ тиймээ гэж асуухад нь ажилдаа төвөгшөөсөн ээж нь тийм гэчихжээ, харамсалтай нь хүү нь тагтнаасаа ниссэний дараа л тэр ээж юу хийж орхисноо ойлгосон биз. Хүүхэд бидний үгийг тэр чигээр нь хүлээж авдаг гэнэн амьтад

Ш Харьцуулж сургах

Зовлон шаналал, баяр хөөрийг өөрөө мэдэрсэн хүн бусдын асуудлыг ойлгож тэдэнд туслах чадвартай болдог.

Хүүхдэд зовлон жаргалын тухай ярьж өгч чамд байгаа жаргал түүнд байхгүй, чамд байгаа зовлон түүнд байхгүй ч түүний оронд өөрийгөө тавьж үз гэх мэтчилэн бусдыг ойлгуулах хэрэгтэй.

Гэхдээ сайн зүйлээр жишээ авч байх нь чухал юм. Өөрөө бусдаас илүү юм байна гэсэн ойлголт аваад биеэ тоох вий дээ. Харьцуулж байна гээд тэдний хүүхэд онц сурдаг төлөв даруу байна чи тийм болох ёстой гээд тулгаад байвал нэг хэвэнд цутгасан хүн сүргийн нэг болно.

Жишээ : Нэгэн гэр бүлийн хүүхэд их сурлагатай даруу төлөв ер нь их сайн хүүхэд байжээ. Аав ээж нь хөрш айлын хүүхэд шиг онц сур гадаадад сур гэж шаардана. Тэр хүүхэд 10 жилээ онц сурч төгсөөд Их сургуульд орж удалгүй гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж гадаадад сурч эхэлсэн ч 6 сарын дараа мэдрэлийн ядаргаанаас болж номын цагаан солио тусчээ. Ер нь бол цаашдаа суралцах боломжгүй гэсэн оноштойгоор эх орондоо эргэн иржээ. Гэтэл тэр хүүхэд амьдрах ухаан, ажил амралтаа хэрхэн зохицуулахаа мэдэхгүй зөвхөн хөрш айлын хүүхэд шиг болно гэж өдөр шөнөгүй ном дэвтэр шагайснаар өөрийнхөө ирээдүйг өөрөө бас эцэг эх нь үгүй хийжээ. Тэгэхээр бусдыг ойлгуулхын тулд, бас бусдаас сайн үлгэр дуурайлал олж авахын тулд зөв зохистой харьцуулалт хийх нь үр дүнтэй мэт.

Таны хүүхэд, Таны дүү: Найзын маань гутал цоорсон ч аав ээж нь авч өгөх боломжгүй юм. Би найздаа илүү гутлаа өгье гэж хэлвэл та хүүхдийнхээ талаар юу гэж бодох вэ ?

Хэрвээ надаас ингэж асуусан бол миний хүүхэд түүний зовлонг маш сайн ойлгож байна даа гэж бодоод хүүхдээрээ бахархах байсан.

Ш Бусдыг болон өөрийгөө хүндлэж хайрлаж сургах

Бусдын асуудлыг 100 % биш ч гэсэн бага ч атугай мэдэрч чадаж байгаа тэр хүн л хүнлэг энэрэнгүйгээр бусдыг хайрлаж хүндлэж чадна.

Сүүлийн үед ахмад настаныг хүндэтгэх тэдэнтэй зүй бусаар харьцдаг хүүхдүүд их болжээ,

Тэр хүүхдүүдэд буруу байхгүй гэж би бодож байна. Гол буруу нь тэдний эцэг эхэд байгаа юм.

Яагаад гэвэл хүүхдэдээ бусдыг хайрлах ахмад хүмүүсийг хүндэтгэх талаар тэдэнд ярьж зөвлөдөггүй, хүүхдийг хэт эрхэлүүлснээс болж хүүхэд хүндэтгэлгүй дураараа болдог.

Миний 1 найз хүүхдэд маш их хайртай, хүүхдийг маш их эрхэлүүлдэг. Биднийг оюутан байхад тэр найзаас маань дүү нь зайрмаг нэхсэн. Гэтэл найз маань дүүдээ сүүлийнхээ автобусны мөнгөөрөө зайрмаг авч өгчихөөд өөрөө 5 буудлын зайтай сургуульдаа алхаж явж байсан. Найз маань мөнгөгүй байх үед дүү нь юм нэхвэл мөнгө байхгүй гэдгээ учирлана. Гэвч дүү нь түүнийг ойлгохгүй тэнэг мангараар нь дуудна. Цохино зодно. Тэгсэн ч найз маань юу ч хэлэхгүй. Өмнөөс нь миний уур хүрээд загнах гэхээр найз маань өмөөрөөд загнуулахгүй. Энэ хүн үнэхээр хүүхдэд хайртай хүн мөн үү ?

Миний найз гэх мэтийн хүмүүс хүүхдийг чимээгүй хорлож байгаа юм. Учир нь тэр хүүхдүүд нийгмийн харилцаанд орно. Тэр үед хүмүүст гадуурхагдаж өөрийнхөөрөө байж чадахгүй. Та бүхэн Тусгай салаа гэдэг киног үзэж байгаа байх. Тэр кинонд гараад байгаа Сүлд гэдэг залуу үеийнхээ залуустай үг хэлээ ололцож, нэг баг болж чадахгүй бас бусдын зовлон жаргал ямар байдаг талаар ойлголтгүйгээсээ хэрхэн шаналж байгааг харж болно. Тэр залуу бэрхшээлтэй тулгарах үед аавыгаа зүхдэг.

Таны хүүхэд таны дүү Сүлд шиг таныг хэзээ 1 өдөр харааж зүхээсэй гэж хүсэхгүй байгаа биз дээ. Тэгвэл та өнөөдрөөс эхэлж хэмжээ хязгаартай эрхлүүл

Ш Хүүхдээ өөртөө итгэлтэй болгох

Бидний бүр бага байхаас олгож буй гэрийн болоод сургуулийн хүмүүжлийн зарим арга барилаас болдог байх. Томчууд хориглох, буруушаах, хэт сэрэмжлүүлэх зэрэг нь тун хэтэрсэнээс хүүхэд өөртөө итгэлгүй болдог. Дээр нь тэд үнэхээр хүлээцгүй, хүүхдээ сонсох тэвчээргүй, басамжилсан үл тоосон, залхуурсан байдалтай харьцдаг, бусадтай харьцуулдаг гээд тоолоод байвал дуусахгүй нь ээ.

Нэг мундаг хүн ТЭНЭГ АСУУЛТ ГЭЖ БАЙДАГГҮЙ, ТЭНЭГ ХАРИУЛТ БАЙДАГ гэж хэлсэн байдаг юм гэнэ лээ. Хүүхэд бүгдийг мэдэх албагүй бүгдийг зөв хийх албагүй ш дээ. Харааж загнахаа л урьтал болгосоор СЭДЛИЙГ нь унтрааж, хүүхдээ өөртөө итгэлгүй аймхай амьтан болгож байна ш дээ, Та уг нь үүнийг хүсээгүй л байх л даа гэхдээ өөрийн мэдэлгүй үүнийг хийчихээд байгаа юм биш үү.

За тэгээд цэцэрлэг сургууль гээд л үргэлжилнэ. Хүүхэд гэнэн болохоор зайлуул багшаасаа ЯАГААД гээд асуунаа, тайлбарлаад өгөхөөс залхуурдаг уу төвөгшөөдөг үү мэдлэг нь дутдаг уу загнаад л өнгөрнө, ингээд тэдний урмыг орхино. Гэхдээ бүгд биш л дээ. Дунд ангид ороод зарим нэг сэдэв дээр ЯАГААД ӨӨРӨӨР байж болохгүй гэж гэсэн өнцгөөс харах гэж хичээвэл ТОМ толгойтой, дураараа, хүний үг тусгаж авдаггүй гээд л бөөн юм болно. Нэг болсон явдал ярья л даа, нэг хүү хэрэг тариад ээждээ загнуулжээ тэгээд толины өмнө миний толгой томорчихсон юм байхдаа гээд зогсож байсан гэдэг. Хүний үг тусгаж авах гэдэг нэг талаасаа сайн боловч нөгөө талаас хүлцэнгүй, ноомой, хүн сүргийн хэн нэгэн болгочихож мэдэх үр дагавартай байж болох. За =яршиг амаа хамхихаас, ингээд л гадагш илэрхийлэн гаргах биш дотогш бодож эхэлнэ. Их сургуульд багш нар арай дөнгүүр гэхдээ айхтар ялгаа байхгүй, асуух асуулт байна уу гэж асуучихаад асуулт тавихаар тэнэг мангар юм уншдаггүйгээр нь дуудаж олны өмнө шараа болгоно.

Ш Хүсэл тэмүүлэлтэй, сурах арга барилтай болгож

Мэдээж хүүхдээс том болоод ямар мэргэжилтэй болох вэ ? гэж асуухад эмч, цагдаа, дарга, жолооч гэх мэт маш олон ажил мэргэжил хэлдэг. Гэвч яваандаа хүүхдийн дур сонирхол нь өөрийн авъяас, бас онцлогоос, бусдаас хамааралтайгаар өөрчлөгдөж байдаг. Гэтэл хүний хүсэл тэмүүлэл бол Хонгилын үзүүр дэх гэрэл юм. Тэр гэрэлд хүрэх уралдаанд төрсөн өдөр хэмээх гараанаас үхэл хэмээх бариа хүртэл хүн болж төрсөн хэн бүхэн оролцдог. Тэр уралдааны зам бартаа саад ихтэй, толгой эргэм олон асуудалтай байдаг. Уралдааны явцад зарим нэгэн нь замаасаа гарч төөрнө, зарим нэгэн нь бүдэрч унана, зарим нэгэн нь дөтлөнө, зарим нь нэгэн хэвийн яваад л байдаг гэх мэтээр маш олон замаар олон бэрхшээлийг туулж барианд ордог. Барианд ортлоо ямар замаар яаж явсан нь чухал биш ч хүн чанар, ёс суртахуунтай явж барианд хүрсэн хүн аз жаргалтай байдаг. Харин хуурч мэхлэж яваад гэрэлд хүрсэн ч тэр хүн айдас дунд амьдардаг. Хэзээ гэрэл унтрах бол гэсэн бодол цаг үргэлж түүнийг зовоож сэтгэл санааны дарамт түүнийг ноёлсон байдаг. Буруу замаар, буруу аргаар гэрэлд хүрсэн хүмүүс гаднаа сайхан харагддаг ч дотроо харанхуйд яваа хүмүүсээс дор байх нь бий.

Тэгэхээр нь хүүхдийг багаас нь зөв зорилго, тэмүүлэлтэй болгож зөв замаар явах аргыг нь зааж өгөх нь маш чухал. Хүүхэд бүр өөр өөрийн онцлонтой байдаг. Тэр онцлогийг нь тодорхойлж түүнд нь тохирсон сурах арга барилтай болгож чадвал та уралдааны замын 50 % -г саад бэрхшээлгүй дардан замаар явуулж чадлаа гэсэн үг.

Жишээ : Олон жилийн өмнө 1 ангийн хүүхдүүдийг багш нь мөрөөдөлийнхөө талаар зохион бичлэг бичих даалгавар өгчээ. Нэг хүү адуунд дуртай болохоор том болоод олон хурдан адуутай, том газартай адууны аж ахуйтай болохыг мөрөөддөг тухайгаа долоон хуудас зохион бичлэг бичжээ. Багш хүүхдүүдээс зохион бичлэгийг хурааж авч дүнгээ тавиад дэвтэрүүдийг тарааж өгөхөд нөгөө хүүгийн зохион бичлэгт муу дүн тавьсан байжээ. Хүү яагаад муу авсан бэ гэж багшаасаа асуувал танай амьдрал тийм сайн биш. Чамд тийм олон адуу, том газар авч аж ахуйтай болж чадахгүй өөрийнхөө хэмжээнд сэтгэ. Чи зохион бичлэгээ өөрчлөөд ирвэл дүнг чинь өөрчлөж болно гэж хэлжээ. Хүү гэртээ хариад аавдаа хэлтэл аав нь : хүү минь, үүнд чи өөрөө шийд гарга, энэ бол чиний хувьд маш чухал сонголт” гэлээ. Хүү хэдэн өдөр бодсоны эцэст зохион бичлэгтээ ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр багшдаа өгөнгөө “та надад өгсөн дүнгээ битгий өөрчлөөрэй, би ч бас мөрөөдлөө өөрчлөхгүй … гэв. Харин одоо нөгөө хүү том бизнесмен болсон бөгөөд мөрөөддөг байсан том газар, олон адуутай сайхан аж ахуйтай болжээ.

Олон жилийн өмнө бичсэн тэр зохион бичлэг нь хоймрын хананд нь өлгөөстэй…

Ш Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх

Хүн бүхэн ямар нэгэн төрлийн авьяас байдаг. Гагцхүү тэр авьяасыг нээн илрүүлж түүнийгээ хөгжүүлж чадсан хүн л амжилтанд хүрдэг. Гольф, бобслей, гэх мэтийн спортын төрлөөр, эсвэл цирк ч юм уу ер нь биднийх хувьд хичээллэх хөгжүүлэх боломжгүй салбар чиглэлүүдээр хичээллэсэн бол дэлхийд гайхагдах авьяастанууд бидний дунд явж байгаа ч юм билүү !!! бүү мэд

Одоохондоо хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх нөхцөл бололцоо бүрэн хангагдаагүй байгаа нь үнэн ч нээж илэрсэн авьяасыг нь хөхүүлэн дэмжих ажлууд сургууль цэцэрлэгийн зүгээс ч тэр эцэг эхчүүдийн зүгээс ч тэр хангалттай сайн ажиллахгүй байгаа юм шиг санагддаг. Харин сүүлийн үед хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэхийн тулд олон ажил хийгдэж байгаад бас хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаад би хувьдаа баяртай байгаа.

Монгол хүний онцлог бол дасан зохицох чадвар маш өндөр. Энэ чанараараа аливаа зүйлийг хурдан сурдаг. Бидэнд байгаа давуу талаа ашиглавал амжилт ойрхон байна.

Зарим хүүхдүүд олон төрлийн секц дугуйланд ороод гараад явдаг. Түүнд нь багш нар дургүй байдаг. Уг нь тэр хүүхдийн буруу биш. Харин тэр хүүхэд дуртай зүйлээ хайгаад явж байна гэдгийг багш нар ойлгодоггүй. Хүүхэд ямар нэгэн зүйлд дурлаад өөрөө түүндээ тэмүүлээд байвал гарцаагүй үр дүн гарна.

Алдарт дуучин Лучиано Паварито жирийн ажилчин гэр бүлээс гаралтай. Түүнийг дунд сургуульд байхад нь анхаарал халамжтай аав нь авъяасыг нээн илрүүлж дууны гайхамшгийг зааж өгөн, хоолойг нь хөгжүүлэхэд анхаарч зааж зөвлөдөг байсан байна. Хожим нь Лучиано Паварито багшийн сургуульд суралцан төгсөхдөө ааваасаа асуужээ.

Би багш болох уу? Дуучин болох уу? Гэхэд Аав нь хоёр сандлын дунд суувал чи унах болно. Чи 1 сандлыг сонгож насан туршдаа бат бөх суух хэрэгтэй гэж хэлжээ.

Тэгэхэд Лучиано дуучин болох дуртай юм байна гэдгээ мэдэрсэн гэдэг. Гэвч тайзанд гартлаа 7 жил зүтгэхдээ олон удаа унаж цөхөрч байв. Метрополитаны дуурин тайзанд хүрэхэд бас 7 жил шаардагдсан байна. Тэр хэлэхдээ “ Бурхан надад сайхан хоолой өгсөн. Би тэр хоолойдоо өөрийгөө зориулна гэж шийдсэнээр сандлын хадаасыг зөв хадаж зөв суужээ. Ямар нэгэн ажлыг хийхээр сонголт хийсэн бол түүнд өөрийгөө зориулах нь гол түлхүүр юм. Нэг л сандлыг сонго” гэж хэлжээ.

Ш Биеэ авч явах чадвар.

Хүүхэд мэдээ орсон цагаасаа л нийгмийн харилцаанд орж эхэлдэг. Цэцэрлэг сургуульд явах, гэр бүлээрээ гадуур явах, гадаа тоглох гэх мэт. Дэлгүүр дотор дуртай юм аа авна гэж уйлж байгаа хүүхдийг хараад дураараа эрх хүүхэд байна гэж ярилцдаг ч үнэн хэрэгтэй хүүхдийн буруу биш эцэг эхийн буруу гэдгийг тэр ойлгодоггүй. Хүүхдийг багаас нь аливаа зүйлийн учир холбогдолын талаар ярьж ойлгуулах бусдыг хайрлаж өрөвддөг болгох, хэт эрхлүүлэхгүй байх нь цаашдаа биеэ зөв авч явахад чухал ач холбогдолтой юм. Биеэ зөв авч явна гэдэг юу гэсэн үг вэ гэвэл

бусдад саад болохгүйгээр биеэ авч явна гэсэн үг. Өнөөдөр яагаад Америкэд сургуулийн хүүхдүүдэд “гудамжинд биеэ авч явахдаа чанга хашгирч болохгүй” гэж зааж байна вэ? Бусадтай харилцахдаа саад болох ёсгүй, чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөнд нөлөөлж болохгүй гэдгийг ойлгуулж байгаа хэрэг. Тэгэхээр бусдын эрх чөлөөг хүндэтгэж тэдэнд саад болохгүйгээр өөрийнхөө эрх чөлөөг эдлэх хэрэгтэй. Яагаад гэвэл чи өөрөө нийгмийн нэг хэсэг нь юм шүү гэсэн ойлголтыг төлөвшүүлэх ёстой болж байна. Гэхдээ бусдад саад болохгүй байх ёстой гээд хүүхдээ хэт даруухан болговол өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөртөө итгэлгүй нэгэн болгоно гэсэн үг

өөрийгөө ойлгуулах чадвар. Юу хүсч байгаа, юу хийх гэж байгаа, хэнтэй нэгдэх гээд байгаа, хэний санааг дэмжиж байна, хэний санааг зөвшөөрөхгүй байгаа юм гэх зэргээ бусдад ойлгуулахад эх хэлний баялаг, эх хэлээ эзэмшсэн чадвар,гадаад хэл эзэмшсэн чадвар нөлөөлнө. Биеэ авч явах чадварыг ерөнхийд нь дүгнэх юм бол тохиолдох саад бэрхшээлийг даван туулж, хаана ч байсан дасан зохицож амьдрах чадвартай байхыг л хэлж байгаа юм.

Ш Багаар ажиллах чадвар

Баг гэдэг нь ямар нэгэн сонирхолын дагуу нэгдэж байгаа 2 болон түүнээс бүлэг хүний нэгдэл юм.

Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид үймээн гаргахад түүнд хамааралгүй баг, клубууд олон сая доллараар торгуулж тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулдаг. Энэ нь ёсондоо тухайн багийг нэг хөгжөөн дэмжигчидтэй том цогц баг болгож байгаа юм. Америкд анги хамт олон нэг баг гэдэг ойлголтыг цэцэрлэг сургуулийн бага ангиас нь ойлгуулдаг. Тэд багийн гишүүний үүрэг хариуцлагыг багаасаа ойлгож нийгмийн бүтээгдэхүүн болж төлөвшдөг.

Манайд бол байдал өөр байна. Ж нь : Н.Түвшинбаяр олимпын аварга болохдоо ганцаараа бэлтгэл хийж ганцаараа гаргасан амжилтанд хүрээгүй юм. Түүнтэй багш дасгалжуулагч, бэлтгэл хангагч, гэр бүл, ивээн тэтгэгч нар нь гээд олон хүн баг болж байж амжилтанд хүрсэн. Гэтэл зөвхөн амжилт гаргасан тамирчинд л цол зэрэг, бай шагнал өгөөд бусад багийнханыг орхигдуулаад байх шиг байна.

Биднийг сурагч байх үед багш нар ангиудаас сурагч Дорж, сурагч Цэцэг гэх мэт хувь хүнийг тодруулж хүүхдүүдийн хооронд өрсөлдөөн, атаархалыг бий болгодог байлаа. Цэцгээ сайн та нар муу гээд л хувь хүний амжилтыг яриад байхаар зарим талаараа өрсөлдөөн бий болж байгаа сайн талтай боловч зарим хүүхдүүд Цэцгээд атаархаж эхэлдэг. Ингээд л атаархал нь даамжирсаар тамын тогооны үлгэрээр нэг нэгнээ түлхдэг хүмүүс бий болоод байна. Жишээ : Монголчууд 1990-д оноос хойш ганзагын наймаанд явж байна. Хүн бүр тус тусдаа зүтгээд л. Бараагаа худалдаж авахаас эхлээд ачуулах, буулгах, худалдах гээд л бүх процессийг өөрөө л хийдэг. Миний бодлоор бодлоготойгоор худалдааны том сүлжээ бий болгож нэг хэсэг нь барааг оруулж ирэх, нэг хэсэг нь тээвэрлэж хүргэж өгөх, нэг хэсэг нь худалдан борлуулах гэх мэтээр ажил үүргээ хуваарьласан бол цаг хугацаа, үнэ хөлс, гээд л их олон талын ашигтай байх байсан даа гэж боддог юм.

Ш Хүүхдийг мөнгөтэй харьцуулж сургах

Мөнгө бол амьдралыг гол зорилго биш ч чухал хэрэгцээ юм. Мөнгө зүгээр л цаас боловч маш их хүч агуулж байдаг. Тэгэхээр мөнгөнд захирагдаж ажиллаж амьдрах биш амьдрахын тулд мөнгийг өөрөө захирах аргыг зааж сургах нь цаашдын амьдралын чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэгтэй байх болно. Мөнгө олохдоо хүч хөдөлмөр зарцуулж байж олж авдаг гэдгийг хүүхдүүддээ ойлгуулаарай.

Жишээ : Нэгэн баян хүүгээ ажил сургах, мөнгийг хэрхэн олдгийг ойлгуулахаар бас 1 баян айлд зарцлуулхаар өгчээ. Тэгэхдээ аав нь хүүгээсээ нууцаар баянтай тохиролцож сарын хөлсөнд 1 зоос өгөхийг хүсчээ. Гэтэл нөгөө баян нь найз маань намайг сорьж байна гээд хүүгээр нь ажил хийлгэлгүй сар гэртээ байлгажээ. Аав нь сарын дараа хүүгээ аваад буцах замдаа голын эрэг сууж байхдаа ажлын хөлс 1 зоосыг нь гол руу шидэж орхижээ. Тэгээд цааш явав. Дараа сар нь бас нэг найздаа хүүгээ зарцлахыг гуйжээ. Тэр найз нь хүүг нь өдөр шөнөгүй зарж хүү нь ч их ядарчээ. Сарын дараа аав нь хүүгээ аваад буцах замдаа нөгөө голын эрэг дээр сууж хөлсний ганц зоосыг нь гол руу шидэх гэтэл хүү нь гарыг барьж авчээ. Эргээд харвал хүү нь ааваа миний ажлын хөлс шүү дээ гээд битгий хаяаач гэж гуйхад нь миний хүү чи үнэхээр ажил хийжээ. Хөлсөө дуслуулж байж олсон мөнгө амттай үнэ цэнэтэй байдаг юм гэжээ.

Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдүүдэд сар бүр их биш хэмжээгээр мөнгө өгч өөрийнхөө хэрэгцээг сарын турш зохицуулахыг өөрт нь даалгах хэрэгтэй. Мэдээж илүү зарцуулах ч юм уу, дутуу зарцуулах асуудал гарах болно. Энэ бүхэнд хэрхэн зарцуулах талаар зөвлөгөө өгч үр дүнтэй зарцуулахад нь туслах ёстой. Жишээ нь

  1. Мөнгөө төлөвлөгөөтэй зарцуулахад нь туслах

2. Хүүхдээ мөнгөө хэрхэн зарцуулж байгааг хянаж зөвлөх

3. Хуримтлал үүсгэхийн ач холбогдолын талаар ярих

4. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах хэрэггүй гэдгийг ойлгуулах гэх мэтээр мөнгөтэй багаасаа зөв харьцаж сурвал цаашдаа мөнгөний үнэ цэнэ хийгээд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бас өөрчлөгдөх болно.

Ш Зорилготой тодорхойлж түүнд тэмүүлэх

Хүүхдүүд багадаа аливаа зүйлийн учрыг гүйцэд ухаарахгүйгээр өөрт сайхан санагдсан зүйлсийн талаар бодож би цагдаа, эмч, багш болно гэдэг. Харин юмны учир олж эхлэх үедээ өөрөө юу хүсэж тэмүүлдэг, юунд авъяас чадвартай болохоо олж мэдэх үедээ зорилгоо тодорхойлж эхэлдэг байна.

Мэдээж зорилго бол амжилтанд хүрэх зам юм. Зорилгодоо хүрэхийн тулд саад бэрхшээл гардаг. Шилжилтийн насны хүүхдүүд аливаа зүйлийг маш эмзэгээр хүлээж авдагаас болж зорилгоосоо шантрах няцах нь элбэг байдаг. Энэ л үед эцэг эхийн тус дэм маш их хэрэгтэй. Хүн алдаанаас айж болохгүй. Хүн бүр алддаг. Алдаа нь хүнд мэргэн ухаан өгч байдаг. Гэрлийн шил зохион бүтээсэн Эдисон гэрлийн шил хийх гэж маш олон бүтэлгүй оролдлого хийжээ. Тэр ихэнх цагаа лаборторт өнгөрүүлж бүх боломжийг хайж байсан. Түүнд найз нь Чи дахиад л бүтэлгүйтсэн үү гэхэд нь

Эдисон : Үгүй ээ. Би гэрлийн шил хийж болохгүй маш олон аргыг сурлаа гэжээ. Эцэст нь тэр гэрлийн шилээ хийж чадсан.

Хүүхдүүд амжилтанд хүрэх хэцүү, хол байдаг гэж ойлгодог. Үнэндээ бол хүмүүс алхам тутамдаа амжилтанд хүрч байдаг гэдгээ анзаардаггүй. Хүүхдийг шинээр хийсэн, сурсан бүхэн чинь нэг амжилт нэг ахиц гэж байнга урамшуулах хэрэгтэй. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ.

Хүнд урам өгөх нь гал дээр тос нэмэхтэй адил хүнийг хийж бүтээх эрч хүч, мэргэн ухаанаар цэнэглэдэг.

Ш Гадаад орчны нөлөө

Шилжилтийн насны хүүхдүүд өөрсдийгөө өсч томорч байгаа гэдгээ маш ихээр мэдэрдэг. Тийм учраас өөрийгөө том болсон мэтээр төсөөлж архи тамхи хэрэглэх, нүүрээ будах гэх мэтчилэн томчуудын хийдэг үйдлийг даган дуурайдаг. Миний бодлоор хүүхдүүд архи тамхи хэрэглэж үзэх сонирхолтой байдаг гэж боддог. Тэр нь тэдний буруу биш бөгөөд хүүхдийн сониуч зангаар хэрэглэж үздэг. Харин тэдэнд хор уршгийг нь ойлгуулж байнгын зуршил болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх нь чухал юм. Жишээ нь : архи тамхи хэрэглэх, PC тоглоомонд донтох, мансууруулах бодис хэрэглэх, бусадтай бүдүүлэг, хүндэтгэлгүй харьцах гээд маш олон муу зуршилууд хүүхдүүдийн дунд байдаг бөгөөд түүндээ нэг нэгнээ уруу татаж байдаг.

Та хүүхдээ ямар хүүхдүүдтэй нийлж байна, хаагуур юу хийж явдгийг, мэдээлэлийг ямар эх сурвалжаас авч байна. Ямар ТВ, интернэтэд ямар site-р орж ямар мэдээлэл авч байгааг, багш сурган хүмүүжүүлэгч нар нь ямар мэдээлэл өгдгийг, хайр дурлалын асуудалд хүүхэд тань хэрхэн ханддагийг мэдэж байх нь хүүхдээ буруу зуршилаас хамгаалахад тус дөхөм болно.

Хvvхдийн хvмvvжил тєлєвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бvлийн нєлєєнєєс бий болдог гэж Европын судлаачид vзсэн байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө биеэ зөв авч явж хүүхдүүддээ сайн үлгэр дуурайлал үзүүлэхийг эрхэмлэх хэрэгтэй байна.

Биеэ зөв авч явж байгаа, амжилтанд хүрсэн хүмүүсээс жишээ авч ярьж өгөх, тэдний амьдрал намтарыг судлах нөхцөл бололцоог хангах тал дээр анхаарч багш сурган хүмүүжүүлэгч нартай нь нягт уядлаа холбоотой ажиллахыг

Ш Ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж бодит байдлыг дүгнэх чадвар

Бодит байдлыг зөвөөр хүлээн авч дүгнэх чадварыг хүүхдэд төлөвшүүлэх нь маш их ач холбогдолтой зүйл юм. Зарим хүмүүс би амжилттай байж болох л байсан. Гэвч эцэг эх маань дуртай мэргэжлээр маань сургуульд сургаагүй гэх мэтээр гомдоллож байхыг би олонтаа сонсож байсан. Амьдралын нөхцөл байдал хичнээн хүнд хэцүү байсан ч боломж үргэлж байдаг гэдэгт би итгэдэг.

Нэгэн жишээ ярья. Японд нэгэн хүү автомашины осолд орж өрөөсөн гараа тайруулжээ. Тэр хүү уг нь жудочин болох хүсэлтэй байсан бөгөөд харамсалтайгаар гараа алдсанаас хойш сэтгэл санаагаар их унадаг болсон байлаа. Нэгэн өдөр түүний жудогийн багш нь ирж дахин бэлтгэлээ хийхийг санал болгоход нь хүү би өрөөсөн гараа алдсан. Бүх зүйл өнгөрсөн гэж хэлсэн ч багш нь чамд авъяас бий, дахин хичээллэх хэрэгтэй гэж ятгасаар бэлтгэлд нь оруулжээ. Багш нь түүнд нэг мэх зааж өгөөд ямар ч үед хийж чаддаг болтлоо энэ мэхээ давт гэжээ. Хүү ч нөгөө мэхээ давтсаар байжээ. Тэгээд нэгэн өдөр тэмцээн болохыг хэлээд хүүг оролц гэхэд хүү багшаа би ганцхан мэх мэднэ. Тэгээд ч надад өрөөсөн гар байхгүй би чадахгүй байхаа гэхэд нь багш нь хүүг урамшуулж ятгасаар тэмцээнд оролцуулжээ. Хүү тэмцээнд оролцож барилдсан өрсөлдөгч бүртээ нөгөө хийж ялсаар байгаад аварга болжээ. Тэгээд хүү аварга болсондоо итгэж чадахгүй байгаагаа хэлэхэд багш нь түүнд, Хүү минь чиний хийдэг мэхийг хариулах ганц арга нь баруун гараас чинь барих байдаг юм гэжээ.

Дээрх жишээн дээр багш нь сул талыг давуу тал болгон ашиглаж байгааг, мөн итгэл найдвараа ямар ч үед алдаж болохгүй гэсэн санааг харуулж байгаа юм. Итгэл найдвар байгаа цагт зорилгодоо хүрэх эрч хүч, саруул ухаан бас байдаг. Хамгийн адгийн нөхцөл өгөгдсөн ч итгэл найдвараа алдаж болохгүй. Шинэ боломж шинэ гарц заавал олддог

Та азанд биш өөртөө итгэснээр амжилтанд хүрнэ. Зарим хүнд аз таардаг ч хүн бүрт таардаггүй юм шүү.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Н.Энхээ

Сайн байцгаана уу ?
Би анх удаа блог нээж байна. Бас анх удаа илтгэл бэлдэж тавьлаа. Та бүхэн уншиж үзээд санал сэтгэгдэлээ хуваалцаарай.

БАТАА (зочин)

ҮНХЭЭР САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА МАШ ИХ БАЯРАЛЛАА ҮНХЭЭР БОДУУШТАЙ ЮМ ИХ БАЙНА

Зүрх (зочин)

сайхан мэдээлэл байна, баярлаа

Н.Энхээ

Тэвчээртэй сууж уншсанд баярлалаа.

eva (зочин)

хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа хө. орчуулаад байна аа хө гэж ха ха

TSELMEGHEN

Saihan niitlel bn nad shig zaluu eejuuded bur ch ih heregtei yum bn amjilt hucie bur ihiig bicheere

үүрээ (зочин)

Маш их таалагдлаа

nmn (зочин)

Одоо охин маань 3 нас 6 сартай. Эмээ өвөө нь аав нь би хүртэл хүссэнээр нь аль болох элбэг хангалуун байлгахыг хичээн бүхнийг хүслээр нь хийдэг байсан. Одоо ухаан сууж байгаа гэдэг утгаар аль болох боломжгүй зүйлсийг тайлбарлаж ойлгуулаад болихыг зөвлөдөг. Даанч ямар ч зүйлийг сонсохгүй өөрийнхөөрөө намайг хүртэл зодож цохиж уйлж хашгичиж байгаад авахыг хүсээд байна. Хамгийн эцсийн арга хэмжээ охиндоо гар хүрээд дуусах юм. Яаж энэ занг нь засах уу? Болохгүй гэдгийг нь яаж ойлгуулах уу? Шийтгэх нь зөв үү? Шийтгэхгүй байх гэхээр өөрөөр яаж ойлгуулах вэ? Учраа олохгүй юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)