хуучны дуунуудаас

2012 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Н.Энхээ

Guys-666 "Эмзэгхэн хайр"


Шинэ клип

2012 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Н.Энхээ

Н.Өнөдэлгэр "Анхны хайр" киноны дуу

Үг сольж үзээгүй анхны хайр минь

2011 оны 11-р сарын 03 Нийтэлсэн Н.Энхээ

Үг сольж үзээгүй анхны хайр минь

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй тэр нэгэн өдөр даалгавараа хийх ном хайхаар 9б рүү ангийн анд Хүрлээг дагуулан явлаа. Хүрлээ ч 9б-н Тайванааг дуудаад гаргаад ирэв. Нэг ангид байсан ч өөр ангид орсон Тайванаатайгаа буу халаад зогсож байтал тэдний ангийн хоёр охин яг хажуугаар зөрөх үед урьд өмнө хэзээ ч догдолж үзээгүйгээрээ догдолж билээ. Хурдхан тэр нүд хөмсөг болсон хөөрхөн охиныг сайн харах юмсан гэж бодоод ном асуух гэж очсон зорилгоо ч мартан Хүрлээг нударсаар байж арай гэж дагуулан хойноос явахад ашгүй хичээлийн хуваарь үзээд зогсож байв. Хүрлээ ч миний байдлыг гадарласан бололтой хоёулаа хичээлийн хуваариа үзчихээд явах уу? гэж ёжтой асуухад нь гэмгүй царайлан тэгье л дээ гээд хэлчихээд тэднийг чиглэн алхав. Бид хоёр тэдний хойноос очиж Хүрлээ яриа өдөж юм асуух боловч хамт явсан охин нь урдаас нь хариулаад байлаа. Гэтэл хонх дуугарч, тэр хонхыг үзэн ядсаар анги руугаа дуртай дургүй зүглэв. Түүнээс хойш тэр охины тухай бодол толгойноос салсангүй ээ. 7 хоногийн дараа Хүрлээ, Нараа 2 тэр охиныг чинь Эрдэнэчимэг гэдэг юм байна. Одоохондоо манай ангийн Одноогийнд байгаа гэсэн. Түүний талаар бага сага зүйл мэдсэн шүү гэсээр орж ирэхэд нь би ямар их баярласан гээч. Хэд хоногийн дараа гурвуулаа тэдний байрны гадаа ирэхэд

Шинэс юу модны сүүдэрт нь тоглоод

Шингэх наран жаргасныг мэдсэнгүй ээ

Эрээн цоохор янзага минь

Элбэрэлт ээжийгээ сая санаа юу

гээд л цонхны цаанаас гитар даран уянгалуулан дуулахыг сонсоод тэр л байгаасай гэсэн бодлыг минь Юү байцгаана даа? гэх Атраагийн дуу тасалдуулаж орхив. Бид хэд ойр зуурын юм ярьж байгаад саяны дуулахыг сонсов уу? Хэн гэдэг юм бэ? гээд тэсэлгүй асууж орхилоо. Атраа манай байрны Чимэг л байна гэж тоомжиргүй хэлэхэд Хүрлээ чи дуудаад өгч чадах уу гэв. Уг нь чадна л даа. Даанч найзтай ш дээ гэх тэр үг нь аянга ниргэх шиг л боллоо. Миний нүүрний хувиралыг харсан хоёр найз маань за явах уу даа гэсээр босов. Атраагаас салж явахдаа Нараа ямар бандитай найзалдагийг олж мэдье. Тэгээд маргааш дахиж ирье гэсээр бид салав. Орой очоод хоол ч идсэнгүй. Нойр ч хүрсэнгүй, эргэж хөрвөөсөөр өглөө болгов. Хичээлийн завсарлагаанаар Нараа Хүрлээ хоёр хамгийн арын ширээнд суучихсан байрных нь охидуудтай нууцхан яриа өрнүүлэн, юм асууж байснаа намайг хараад бүх юм Ок гэж байна. Хичээл тараад гурвуулаа манай гэр лүү яаран алхлаа. Манай хоёр ч мэдсэн зүйлээ ам уралдан ярьсаар овоо жаахан уужирав. Орой нь гурвуулаа дахиад л тэдний байрыг зорив. Нараа Чимэгийг дуудхаар тэдний орц руу оров. Хүрлээ бид орцны үүдэнд хүлээж байлаа. Нараа нэлээд удаж байгаад гарч ирэхдээ Чимэг найз бандитай, өөр хүнтэй уулзахгүй гэж байна гэсээр гарч ирэв. Тэгснээ манай ангийн Навчаа уг нь тэр нь банди нь гуйдаг боловч яг үерхээгүй гэж хэлсэн дээ гэж үглэнэ. Энэ өдрөөс хойш нэлээд хэд хоногийн дараа Хүрлээ тэр хоёр үерхдэг гэдгийг мэдэх хүн ерөөсөө байхгүй юм. Сонин юм даа гэхэд Нараа үерхдэг байсан ч салгачихгүй юу? гэж хэлэхийг сонсоод би “Та хоёр одоо март даа. Би ч гэсэн мартсан энэ зүгээр л шохоорхол байсан байна. Юу ч болоогүй гээд бодчихъё гэхэд яагаад тэр вэ? Нараа гэж асуув. “Бид зүгээр мөрөөрөө явж байгаа хосыг бид салгаж болохгүй. Тэгээд ч би мартсан гэж хэлсэн ш дээ гэхэд Хүрлээ нээрээ ч тийм дээ гэж намайг дэмжив. Хоёр найзыгаа явсаны дараа би яагаад мартсан гэж худлаа хэлсэнээ өөрөө ч ойлгосонгүй. Гаднаасаа овоо хөдөлгөөнтэй харагддаг боловч яг цагаа тулахаар хэрэг хийсэн хүн шиг дуугарч чаддаггүй намайг мэдэх болохоор энэ хоёр маань нэг охинтой үерхүүлье гэж бодсон доо. Муу найзуудыгаа гомдоочихов уу? даа гэж бодсоор хоцорлоо. Түүнээс хойш би хайртай хосыг салгаад хэрэггүй гэсэн бодолдоо бат итгэж түүнийгээ мартахаар шийдлээ. Сургууль дээр түүнтэй тааралдах бүртээ анх харж байсан шигээ догдолдог байснаа хоёр найзаасаа нуух гэж би их зовдог байж билээ. Түүнтэйгээ тааралдах бүртээ дотроо баярладаг ч, би мартах ёстой гэсэн бодлоосоо ухралгүй байсаар 10-аа төгсөж тал тал тийшээ салан одов оо. 2-р курст ороод нэг найз охинтой болсон ч түүнийгээ Чимгээгээсээ илүү хайрлаж чадахгүй л байлаа. Нэг удаа явцын шалгалтнаасаа хоцрох гээд сандарсан амьтан зам гарч явахдаа хөгжилтэй нь аргагүй инээлдэх хэдэн охидын дунд Чимэг явж байхыг хараад золтой л шургаад уначихсангуй. Тэр өдрөөс хойш дахиад л түүнийг бодох боллоо. Бүх сэтгэлээ надад зориулсан охин хажууд минь байхад дахиад түүнийг бодох ёсгүй гэж өөрийгөө хуурна. Сэтгэлээ онгойтол ярилцмаар ч юм шиг санагдаад нөгөө хоёр луугаа залгалаа. Бараг сар гаруй уулзаагүй болохоор нөгөө хоёр ч уухайнтас зөвшөөрөв. Гурвуулаа ганц нэг пиво ууж ойр зуурын юм ярьж байснаа Хүрлээ гэнэт Чимгээгийн тухай яриа эхэллээ. Чимгээ тэр үед хүнтэй найзалдаггүй байсан юм билээ. Атраа өөрөө Чимэгийг гүйдаг байсан ч зөвшөөрдөггүй байж. Тэгээд Атраагаар Чимгээг дуудуулах гэхээр биднийг явсаны дараа өөрөө очоод мань гурвыг баахан муулсан байсан гэдгийг би саяхан мэдсэн гэдэг байгаа. Би Чимэгийг мартах гэж яаж үйлээ үзэж байлаа. Тэр үед зоригтойхон гуйгаад тууштай хэд хоног дуудаж уулзах минь яав даа гэж бодохоор дотор харанхуйлаад байлаа..Одоо үнэнийг мэдсэн ч оройтжээ. Би гэдэг хүн бас нэг хөөрхөн охинтой үерхэж байгаа, би түүнийг гомдоож болохгүй гэж нөгөө хоёртоо хэллээ. Энэ яриа тэгсгээд мартагдаж эхэллээ. Их сургуулиа ч төгсцгөөлөө. Тэгээд сургуулиа төгсөх үед нөгөө найз охиноосоо аль эрт салсан байсан даа. Бүгд л ажил төрөл гээд завгүй хүмүүс болцгоов. Хоорондоо уулзалдах нь ч ховордсоор нэг л мэдэхэд нэг жил өнгөрчээ. Хааяахан хэдүүлээ уудзаж билляард тоглож пиво ууна. Иймэрхүү нэгэн уулзалтын үеэр Нараа маань Чимэг манай ангийн найз Сайхнаатай сууж байгаа юм байна лээ гэж хэлэхэд яагаад ч юм би урьд өмнөх шигээ барьц алдаж хүлээж авсангүй. Ер бусын тайван байсандаа өөрөө ч гайхлаа. Ийм л байх ёстой байж дээ гэж дотроо бодоод өнгөрөв. Түүнээс хойш дахиад л жил гаран өнгөрчээ. 10 -н жилийн ангийнханы уулзалтын үеэр Сайхнаа Амеркт түрүүлж очоод эхнэр хүүхэдээ авсан гэдгийг мэдлээ. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж би ч эхнэр хүүхэдтэй болж амьдрал өрнөсөөр. Ангийн андуудтайгаа хааяахан уулзалдаж, гадаадад байдаг найз нөхдүүдтэйгээ ховорхон ярьж, е-майл шидэлцэнэ. Завтай үедээ мэссэнжэрт тааралддаг байлаа. Гэтэл саяхан Сайхнаатайгаа мэссэнжэрдэж байтал манай охин зөндөө том болж байгаа зургийг нь явуулав. Тэгээд зургийг нь нээгээд хартал Чимэг маань намбатай нь аргагүй ээж болсон охиноо тэвэрсэн байлаа. Тэр л зургийг хараад анхны харцаар дурлаж байсан шигээ догдлохдоо үг сольж үзээгүй мөртлөө өдий болтол мартаж чадаагүй байжээ гэдгээ ойлгож билээ. Хэзээ нэгэн цагт Сайхнаа маань эхнэр хүүхдээ аваад Монголдоо ирнэ. Тэр үед энэ бүхнийг бүрмөсөн мартсан байгаасай гэж залбирхаас даа.

Одоо би өөрөө амьдралтай хүн шүү дээ………….

Харцагууд болон Начингуудын халз барилдаан

2011 оны 05-р сарын 08 Нийтэлсэн Н.Энхээ

 

Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Витамин студиэс хамтран анх удаа  Монгол улсын шилдэг Харцага, Начин цолтнуудын багийн халз барилдааныг зохион байгуулж байгаа билээ. Тус барилдаан Монгол бөхийн өргөөнд  болж байна. Нэг багийн бөх нөгөө багийн зургаан бөхтэй барилдаж нийт давааны тоогоор түрүү баг тодрох ёстой.   Түрүүлсэн баг 6.000.000 төгрөг, удаалсан баг 2.400.000 төгрөгийн бай шагнал хүртэнэ. Барилдаанд уран барилдаж хамгийн олон даваа авч үзэгчдийн талархал хүлээсэн нэг бөхөд хамтран зохион байгуулагч  "Мигма" электроникс иж бүрэн компьютер бэлэглэнэ. Хэн хэн хэрхэн барилдаж аль баг нь түрүүлэхийг хамтдаа харцгаая.

Барилдааны өмнө барилдах харцага, начингуудаа бөх тайлбарлагч С.Гантөр, А.Ганболд нар танилцууллаа. Монгол бөхийн өргөө цагаан сарын барилдаан мэт бөх үзэгчдээр пиг дүүрчээ. Барилдааныг нээж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж  үг хэлээд нэгдүгээр тойргийн барилдаан эхэлж байна.

Сугалаагаар нэгдүгээр тойрогт :

1.    Л.Пүрэвжав у.х      - А.Цацабшир у.н
2.   Д.Батболд  у.х -   Ц.Содномдорж
3.   С.Мөнхбат  у.х - Ж.Бат-Эрдэнэ у.н
4.    Ө.Даваабаатар    - Г.Эрхэмбаяр  
5.    Ө.Бат-Орших -Т.Өсөх-Ирээдүй у.н
6.    А.Бямбажав   - Д.Лхагвадорж   тус тус таарсан юм. Давсан бөхийг тодруулав.

Хоёрдугаар тойргийн барилдааны өмнө дуучин Х.Батмэнд "Эх орон танаа" дуугаа дуулав. 

Хоёрдугаар тойрогт :

1.    Л.Пүрэвжав у.х  -  Г.Эрхэмбаяр     
2.   Д.Батболд  у.х - Ж.Бат-Эрдэнэ у.н  
3.   С.Мөнхбат  у.х -  Д.Лхагвадорж                                                   
4.    Ө.Даваабаатар   - Ц.Содномдорж                                            
5.    Ө.Бат-Орших -        - А.Цацабшир у.н     
6.    А.Бямбажав   -   Т.Өсөх-Ирээдүй у.н          тус тус таарлаа.

Улсын харцага Ө.Даваабаатар улсын начин Ц.Содномдорж нар дээр бооцоо тавигдлаа.

Гуравдугаар тойрогт:

1.    Л.Пүрэвжав у.х      - Ц.Содномдорж у.н   
2.   Д.Батболд  у.х - Д.Лхагвадорж у.н
3.   С.Мөнхбат  у.х - Т.Өсөх-Ирээдүй у.н
4.    Ө.Даваабаатар    - Ж.Бат-Эрдэнэ у.н   
5.    Ө.Бат-Орших -Г.Эрхэмбаяр у.н   
6.    А.Бямбажав   - А.Цацабшир у.н  тус тус таарлаа. Давсан бөхийн нэрийг тодруулав.

Гуравдугаар тойргийн барилдааны дараа "Тусгай салаа" киноны "Ааваа дурсана" дуугаар Дэндэв буюу жүжигчин Эрдэнэбаяр ая дуу өргөв.

Дөрөвдүгээр тойрогт:

1.    Л.Пүрэвжав у.х      -  Ж.Бат-Эрдэнэ у.н                                
2.   Д.Батболд  у.х -   Т.Өсөх-Ирээдүй у.н                                           
3.   С.Мөнхбат  у.х -  А.Цацабшир у.н              
4.    Ө.Даваабаатар    -  Д.Лхагвадорж  у.н 
5.    Ө.Бат-Орших -  Ц.Содномдорж  у.н  
6.    А.Бямбажав   -   Г.Эрхэмбаяр  у.н    тус тус таарлаа. Давсан бөхийн нэрийг тодруулав.

Тавдугаар тойрогт:

1.    Л.Пүрэвжав у.х  - Д.Лхагвадорж у.н                                                         
2.   Д.Батболд  у.х -   А.Цацабшир у.н
3.   С.Мөнхбат  у.х - Г.Эрхэмбаяр у.н   
4.    Ө.Даваабаатар у.х   -  Т.Өсөх-Ирээдүй у.н  
5.    Ө.Бат-Орших у.х - Ж.Бат-Эрдэнэ у.н                                                         
6.    А.Бямбажав  у.х - Ц.Содномдорж у.н  тус тус таарлаа. Давсан бөхийн нэрийг тодруулав.

Сүүлийн тойрог буюу зургаадугаар тойрогт:

1.    Л.Пүрэвжав у.х   - Т.Өсөх-Ирээдүй у.н                     
2.   Д.Батболд  у.х -   Г.Эрхэмбаяр у.н 
3.   С.Мөнхбат  у.х - Ц.Содномдорж у.н
4.    Ө.Даваабаатар у.х   - А.Цацабшир у.н
5.    Ө.Бат-Орших у.х - Д.Лхагвадорж
6.    А.Бямбажав  у.х - Ж.Бат-Эрдэнэ  у.н тус тус таарлаа. Давсан бөхийн нэрийг тодруулав.

Ийнхүү харцага начин цолтны багийн халз барилдаанд улсын начингууд нийт 22 даваагаар түрүүлж  6.000.000 төгрөгийн бай хүртсэн бол харцага цолтнууд 14 оноогоор удаалж 2.400.000 төгрөгний эзэн болов.

Хүснэгтээр

1

2

3

4

5

6

Нэрс

Г.Эрхэмбаяр у.н                                                                    

Ж.Бат-Эрдэнэ у.н                                     

Д.Лхагвадорж  у.н                                                 

Ц.Содномдорж у.н                                           

А.Цацабшир у.н                                             

Т.Өсөх-Ирээдүй

Харцагуудын даваа

1

Л.Пүрэвжав у.х

0;1

1;0

1;0

0;1

1;0

0;1

3

2

Д.Батболд  у.х

0;1

0;1

0;1

0;1

0;1

1;0

1

3

С.Мөнхбат  у.х

0;1

0;1

1;0

1;0

0;1

1;0

3

4

Ө.Даваабаатар у.х

0;1

0;1

0;1

1;0

0;1

0;1

1

5

Ө.Бат-Орших у.х

1;0

1;0

1;0

0;1

0;1

0;1

3

6

А.Бямбажав  у.х

1;0

0;1

1;0

0;1

0;1

1;0

3

Начингуудын даваа

4

4

2

4

5

3

 


Бизнес барилдаанд у.н Т.Өсөх-Ирээдүй түрүүллээ

2011 оны 02-р сарын 22 Нийтэлсэн Н.Энхээ

http://www.undesniibukh.mn/b_images/images/bayr%20naadam%202010/osoh%20ider%20Osoh-Ireedui.jpg

Монгол бөхийн өргөөнд болсон Бизнес барилдаанд улсын заан Д.Рагчаа, Б.Соронзонболд, улсын харцага Д.Баасандорж, А.Бямбажав, улсын начин Ц.Лхагвасүрэн, Т.Өсөх-Ирээдүй нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 108 бөх зодоглолоо. Өнөөдрийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй түрүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харъяат аймгийн арслан Л.Цэрэнтогтох үзүүрлэлээ. Их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын харцага Д.Баасандорж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат аймгийн арслан Ч.Батчулуун нар шалгарав. Бизнес барилдааны нэг онцлог нь үзэгчид бооцоо тавих явдал байдаг. Тэгвэл өнөөдөр дөрвийн давааны оноолтоор таарсан улсын заан Д.Рагчаа аймгийн начин Н.Батсуурь нарын барилдаан, зургаагийн давааны оноолтоор таарсан улсын харцага Д.Баасандорж аймгийн арслан Л.Цэрэнтогтох нарын барилдаанууд дээр тус тус бооцоо тавьсан бөгөөд улсын заан Д.Рагчаа, аймгийн арслан Л.Цэрэнтогтох нар учраануудаа давсан юм.

Дүйзийг хоёрын даваанаас

1. Д.Рагчаа у.з - Д.Буянт з.б

2. Б.Соронзонболд у.з - А.Отгонбаатар з.б

3. Д.Баасандорж у.х - Х.Алтансүх а.н

4. А.Бямбажав у.х - Б.Хаш-Эрдэнэ а.н

5. Ц.Лхагвасүрэн у.н - Х.Гантулга а.н

6. Т.Өсөх-Ирээдүй у.н - Д.Ууганбаяр а.н

7. Н.Бүрэнбаатар у.н - Б.Батжаргал а.нъ

8. Б.Баянмөнх у.н - Н.Бямбацогт а.н

9. Ду.Батбаяр у.н - Н.Батсуурь а.н

10. Д.Цогзолдорж у.н - Т.Хайдав а.н

11. П.Ганхүү у.н - М.Батцэнгэл а.х

12. Б.Баянжаргал у.н - О.Гантулга а.х

13. Л.Гантулга у.н - Ч.Ганзориг а.х

14. Ж.Бат-Эрдэнэ у.н - Б.Бадамсүрэн а.з

15. Ч.Баянмөнх у.н - С.Ган-Идэр а.з

16. Б.Одгэрэл а.а - Э.Тулга ц.з

17. Ж.Амартүвшин а.а - Б.Хашбат а.з

18. Б.Нэргүй а.а - Н.Анхбаяр а.з

19. Ч.Батчулуун а.а - Б.Бадарч а.з

20. Л.Нямбаяр а.а - Л.Батзориг а.з

21. Б.Сангисүрэн а.а - Ж.Наранбаатар а.а

22. Б.Пүрэвсайхан а.а - Б.Эрдэнэхүү а.а

23. Б.Энхбаатар а.а - А.Саруулсайхан а.а

24. Б.Батхуяг а.а - Д.Тангад а.а

25. Ч.Цогбаяр а.а - Л.Цэрэнтогтох а.а

26. П.Гантөгс а.а - Т.Сүрэнжав а.а

27. Л.Лха-Очир а.а - Го.Отгонбаатар а.а

Гурвын даваа

1. Д.Рагчаа у.з - Гоц мөргөв

2. Б.Соронзонболд у.з - Н.Батсуурь а.н

3. Д.Баасандорж у.х - Т.Хайдав а.н

4. А.Бямбажав у.х - Ч.Ганзориг а.х

5. Ц.Лхагвасүрэн у.н - Б.Хашбат а.з

6. Т.Өсөх-Ирээдүй у.н - Н.Анхбаяр а.з

7. Н.Бүрэнбаатар у.н - Л.Батзориг а.з

8. Б.Баянмөнх у.н - Б.Эрдэнэхүү а.а

9.  П.Ганхүү у.н - А.Саруулсайхан а.а

10. Б.Баянжаргал у.н - Л.Цэрэнтогтох а.а

11. Ж.Бат-Эрдэнэ у.н - Л.Лха-Очир а.а

12. Ч.Баянмөнх у.н - П.Гантөгс а.а

13. Б.Одгэрэл а.а - Б.Батхуяг а.а

14. Ч.Батчулуун а.а - Б.Сангисүрэн а.а

Дөрвийн даваа

1. Д.Рагчаа у.з - Н.Батсуурь а.н

2.  Д.Баасандорж у.х - Л.Батзориг а.з

3. А.Бямбажав у.х - Б.Эрдэнэхүү а.а

4. Ц.Лхагвасүрэн у.н - Л.Цэрэнтогтох а.а

5. Т.Өсөх-Ирээдүй у.н - П.Гантөгс а.а

6. П.Ганхүү у.н - Ч.Батчулуун а.а

7. Ж.Бат-Эрдэнэ у.н - Б.Одгэрэл а.а

Тавын даваа

1. Д.Рагчаа у.з - Л.Цэрэнтогтох а.а

2.  Д.Баасандорж у.х - Гоц мөргөв.

3. А.Бямбажав у.х - Ч.Батчулуун а.а

4.  Т.Өсөх-Ирээдүй у.н -  Ж.Бат-Эрдэнэ у.н

Зургаагийн даваа

1.  Д.Баасандорж у.х - Л.Цэрэнтогтох а.а

2.  Т.Өсөх-Ирээдүй у.н - Ч.Батчулуун а.а

Долоогийн даваа

1. Т.Өсөх-Ирээдүй у.н - Л.Цэрэнтогтох а.а

      /түрүүлсэн/                    /үзүүрлэсэн/

Талх чихэр компаний нэрэмжит барилдаан 2011 он

2011 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Н.Энхээ
Талх чихэр ХК-ний 2011 оны барилдаанд а.а Б.Сангисүрэн түрүүлж, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэлээ


          2006 онд анх зохиогдсоноосоо хойш жил бүрийн 1-р сард зохиогддог болсон уламжлалт Талх чихэр Хувьцаат компаний хэвийн боовны баяр аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр МБӨ-нд боллоо. Шинэ оны хамгийн эхний барилдаан болох өнөөдрийн барилдаанд цэргийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Амартүвшин, М.Бат-Отгон, М.Эрдэнэбат, А.Алтанхуяг нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Барилдааны нэгийн даваанд аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ, С.Ариунбилэг, хоёрын даваанд аймгийн арслан А.Алтанхуяг, Ч.Булганхүү, С.Батсуурь, С.Идэрсүрэн, Ж.Сүхбат, Б.Дэлгэрсайхан, Го.Отгонбаатар, Ц.Жамсран, Ж.Алтаншагай, Г.Батням, Ж.Наранбаатар, А.Давааням нарын арслангууд өвдөг шороодов. Хоёрын даваа өндөрлөөд Талх чихэр ХК-ний захирал Батцоож үг хэлэхдээ  шинэ оны анхны барилдаан болгон зохион байгуулдаг энэхүү уламжлалт барилдаан нь бөхчүүдэд цагаан  сарын сорилго болдог талаар хэлээд баяр хүргэсэн юм. 

Өнөөдрийн барилдаанды түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат "Макс" группийн бөх аймгийн арслан Б.Сангисүрэн тодорч, үзүүр бөхөөр Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат "Энгүй тал" компаний  бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тодорлоо. Харин их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат "Ээн" группийн бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Увс аймгийн Ховд сумын харъяат "Эргүүл хамгаалалтын газар" -ын бөх аймгийн начин Н.Батсуурь нар үлдсэн юм. Б.Сангисүрэн арслан хоёрын даваанд з.б Э.Оюунболдыг, гуравт а.з Л.Жамсранг, дөрөвт а.а Х. Мэндбаярыг, тавд а.а Б.Отгонбаатарыг, зургаад а.а Л.Цэрэнтогтохыг, долоод а.н Н.Батсуурийг, наймд а.х.а Ш.Мөнгөнбаатарыг тус тус давж түрүүллээ.

Энэ удаагийн барилдааны "уран барилдаан"-ы шагналыг Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн начин Н.Батсуурьт гардуулав. Мөн Талх чихэрийнхэн өөрийнх нь нэрэмжит барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд улсын цол  авбал хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил улсынхаа баяр наадамд тав давж начин цол хүртсэн улсын залуу начин Ч.Баянмөнхөд хүндэтгэл үзүүлсэн юм. Ч.Баянмөнх начин нь 2010 онд болсон энэхүү барилдаан урамтай сайн барилдаж их шөвөгт үлдэж байсан билээ.

Сонирхуулахад Талх чихэр ХК-ний нэрэмжит анхны барилдаанд буюу 2006 онд Говь-Алтай аймгийн харъяат Үндэсний спортыг дэмжигч албан ёсны ТОП түнш, Үндэсний шилдэг үйлдвэр “Монгол тамхи со” ХХК-ний бөх МУ-ын начин Ш.Тогтохбаяр аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан ба 2007 онд мөн дахин түрүүлсэн байдаг. 2008 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат хүч спорт хороо “АПУ” компаний бөх аймгийн арслан Т.Санчир, 2009 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат хур харцага бөхийн дэвжээ, Онцгой байдлын ерөнхий газрын 14 дүгээр ангийн бөх аймгийн арслан А.Алтанхуяг нар тус тус түрүүлж байсан билээ. Харин өнгөрсөн жилийн барилдаан 1-р сарын 10-нд болж Архангай аймгийн Хашаат сумын харъяат алдар спорт хороо “Хатант интернэшнл” ХХК-ний бөх цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, “Нармон” ХХК-ний бөх аймгийн арслан Ч.Чулуунбат үзүүрлэж байсан юм.

Барилдааны жаяг дэгээр

Ерөнхий цэц: МУГД у.х Ч.Өвгөнхүү, хөлийн цэцээр а.н Д.Хүүхэнхүү, у. цоллогч засуул Д.Цогзол, х.з Ц.Бадарч, х.з Д.Шарав, 

гарын даагаар ахлах гарын даа С.Сэлэмбаатар, у.г.даа Р.Даваацэрэн, Ё.Амарбаясгалан, Д.Ринчиндорж, гарын даа С.Шижирбаатар. Ганзориг,

зүүн талын засуулаар улсын засуул Л.Хадаа, Л.Чойжамц, дэд засуул, Д.Сэргэлэнбадрах, Д.Алтаншагай, Д.Мөнхбаатар, Т.Хэнбат, баруун талын засуулаар улсын засуул П.Янсанжав, Н.Жүгдэн, Ж.Пэрэнлэй, Д.Алтайбаатар, дэд засуул С.Зэвэг, Д.Отгонбаатар,

нэвтрүүлэгч тайлбарлагчаар у.тайлбрлагч  Б.Цогтбаатар, тайлбарлагч С.Гантөр,

Эмчээр Р.Пэрэнлэйсамбуу, талбайн шүүгч Протокол хөтлөгчөөр Н.Дашжамц нар ажиллав.

Гурвын даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Б.Чимэдвандан з.б

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Д.Пүрэвдорж з.б

3. Б.Одгэрэл а.а  - Ө.Сүхбат з.б

4. Ж.Амартүвшин а.а - Т.Далайням а.н

5. М.Бат-Отгон а.а - Б.Энхсайхан з.б

6. М.Эрдэнэбат а.а - Г.Ганзориг з.б

7. А.Сүмбээ а.а - Ш.Дарханбат а.а

8. Р.Түвшинбаатар а.а - Д.Тамир а.н

9. Д.Батжаргал а.а - М.Отгонбаатар а.н

10. Ч.Батчулуун а.а - Д.Амаржаргал а.з

11. Ж.Мөнгөн а.а - О.Түмэндэмбэрэл а.н

12. О.Баярхүү а.а - Р.Батсүх а.н

13. Л.Нямбаяр а.а - П.Батсүх а.н

14. Б.Сангисүрэн а.а  - Л.Жамсран а.з

15. Д.Эрдэнэбилэг а.а - С.Ган-Идэр а.з

16. Л.Шинэбаатар а.а - Т.Баасанхүү а.з

17. А.Батмөнх а.а - Б.Бадамсүрэн а.з

18. Б.Амарзаяа а.а - Б.Ганхуяг а.х

19. Б.Пүрэвсайхан а.а - С.Ерөөлт а.н

20. Д.Цэрэндаваа а.а - Б.Ганбаатар а.х

21. Б.Энхбаатар а.а - Ба.Батжаргал а.а

22. Ч.Цогбаяр а.а - Н.Отгонбаатар а.а

23. П.Гантөгс а.а - П.Мөнхбат а.з

24. Н.Адъяабат а.з - Т.Занданбат а.з

25. Б.Суманчулуун а.а - Л.Батзориг а.з

26. Х.Мэндбаяр а.а - Б.Буянмөнх а.з

27. Бо.Батжаргал а.а - Д.Тангад а.а

28. Б.Гончигдамба а.а - У.Батгэрэл з.б

29. Б.Отгонбаатар а.а - Б.Бадарч а.з

30. Л.Цэрэнтогтох а.а - Ч.Ганзориг а.х

31. П.Бүрэнтөгс  а.а - Ч.Ганзориг а.х

32. Б.Ганзориг а.з - Н.Батсуурь а.н

Дөрвийн даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Б.Энхсайхан з.б

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Д.Тамир а.н

3. Б.Одгэрэл а.а  - П.Батсүх а.н

4. Ж.Амартүвшин а.а - Н.Батсуурь а.н

5. М.Эрдэнэбат а.а - Т.Занданбат а.з

6. А.Сүмбээ а.а - П.Бүрэнтөгс  а.а

7. Д.Батжаргал а.а - Л.Цэрэнтогтох а.а

8. Ч.Батчулуун а.а - Б.Отгонбаатар а.а

9. Ж.Мөнгөн а.а - Б.Гончигдамба а.а

10. О.Баярхүү а.а - Бо.Батжаргал а.а

11.  Б.Сангисүрэн а.а  - Х.Мэндбаяр а.а

12. Д.Эрдэнэбилэг а.а - Б.Суманчулуун а.а

13. Л.Шинэбаатар а.а - П.Гантөгс а.а

14. А.Батмөнх а.а - Ч.Цогбаяр а.а

15. Б.Амарзаяа а.а - Б.Энхбаатар а.а

16. Б.Пүрэвсайхан а.а -  Д.Цэрэндаваа а.а

Тавын даваа

1. Р.Пүрэвдагва а.а - П.Батсүх а.н

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Б.Амарзаяа а.а

3. М.Эрдэнэбат а.а - Д.Эрдэнэбилэг а.а

4. О.Баярхүү а.а - Ч.Цогбаяр а.а

5.  Б.Сангисүрэн а.а  - Б.Отгонбаатар а.а

6.  Л.Шинэбаатар а.а - Н.Батсуурь а.н

7. Б.Пүрэвсайхан а.а - Б.Гончигдамба а.а

8. Л.Цэрэнтогтох а.а - П.Бүрэнтөгс а.а

Зургаагийн даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Д.Эрдэнэбилэг а.а

2. Ш.Мөнгөнбаатар а.а - Ч.Цогбаяр а.а

3.  Б.Сангисүрэн а.а  - Л.Цэрэнтогтох а.а

4.  Б.Гончигдамба а.а- Н.Батсуурь а.н

Долоогийн даваа

1. Р.Пүрэвдагва а.а - Ш.Мөнгөнбаатар а.а

2.   Б.Сангисүрэн а.а  - Н.Батсуурь а.н

Наймын даваа

1. Ш.Мөнгөнбаатар а.а - Б.Сангисүрэн а.а

   /үзүүрлэсэн/                     /түрүүлсэн/                                                      Дүйз бичсэн Ё.Амарбаясгалан

Баянзүрх уулын хишиг барилдаан

2010 оны 12-р сарын 20 Нийтэлсэн Н.Энхээ
Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Баянзүрх хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд у.а Д.Ганхуяг, у.г И.Доржсамбуу, у.з Д.Рагчаа, Б.Соронзонболд, у.х Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, М.Батжаргал нарын тэргүүтэй 256 бөх зодоглосон.

Барилдааны нэгийн даваанд улсын цолтнууд бүгд учраа бөхөө давсан бол хоёрын даваанд өнөөдрийн барилдааны зүүний магнай улсын арслан Д.Ганхуяг, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, улсын начин Н.Бүрэнбаатар нар  өвдөг шороодлоо. Хоёрын давааны завсарлагаанаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос  Дөрвөн уулын хишиг барилдааны байнгын ивээн тэтгэгч болох Баянзүрх хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “Бридж” групп, Богдхан хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “АПУ” ХК, Сонгино хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “Монос” групп, Чингэлтэй хайрханы хишиг барилдааны ивээн тэтгэгч “Говь гео” ХХК-ний хамт олонд тус тус хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдрийн барилдаан үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Барилдааны гурвын даваанд улсын харцага М.Батжаргал, улсын начин Ж.Оргил, П.Ганхүү, Б.Бадам-Очир, Б.Баянжаргал нарын начингууд өвдөг шороодсон бол дөрвийн давааны оноолтоор барууны магнай улсын гарьд И.Доржсамбуу аймгийн начин Н.Батсуурьтай таарч тахим буулгалаа. Аймгийн начин Н.Батсуурь гурвын даваанд өчигдөрийн Архангай аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхчүүдийн түрүү бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдавгыг хаясан юм. Дөрвийн оноолтоор мөн улсын харцага Т.Мөнгөнцоож аймгийн арслан Б.Гончигдамбатай, улсын харцага Д.Баасандорж аймгийн арслан Л.Цэрэнтогтохтой, улсын харцага Ө.Бат-Орших аймгийн арслан Б.Отгонбаатартай, улсын начин Г.Эрхэмбаяр аймгийн арслан Л.Лха-Очиртой, улсын начин Ц.Лхагвасүрэн аймгийн арслан Б.Сангисүрэнтэй, улсын начин Л.Наранбаатар аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй оноолт таарч өвдөг шороодлоо.

Барилдааны зургаагийн даваанд буюу шөвгийн наймд у.з Д.Рагчаа а.а Л.Лха-Очирыг, у.з Б.Соронзонболд у.н Н.Батзаяаг, у.н Т.Өсөх-Ирээдүй у.н Ду.Батбаярыг амлан а.а Б.Сангисүрэн а.н Н.Батсуурь нар тунаж  Л.Лха-Очир барьц сонгож хөмрөх мэхээр Д.Рагчаа зааныг хаясан бол у.н Н.Батзаяа  у.з Б.Соронзонболдыг зөрүүлж хавсран, а.н Н.Батсуурь а.а Б.Сангисүрэнг зөрж хутган,  у.н Д.Батбаяр у.н Т.Өсөх-Ирээдүйг дотуур этэхэд нь дагуулж мушгин давав. Ийнхүү Баянзүрх хайрханы хишиг барилдааны их шөвөгт хоёр улсын начин, нэг аймгийн арслан, нэг аймгийн начин үлдсэнээс Ду.Батбаяр Л.Лха-Очирыг амлан сэнжигний барьцнаас зайлж татан, Н.Батзаяа Н.Батсуурь нар тунаж Н.Батзаяа Н.Батсуурийн хөлд орж даван түрүү булаалдахаар үлдсэн юм. Дөрөвдэхь удаагаа болж байгаа энэ удаагийн Баянзүрх хайрханы хишиг барилдааны түрүү бөхөөр Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат “Сүү” ХК-ний бөх улсын начин Ду.Батбаяр шалгарч Ховд аймгийн Булган сумын уугуул Чандмань сумын харъяат “Ховд нутгийн хөгжлийн төлөө сан”-гийн  бөх улсын начин Н.Батзаяа үзүүрлэж, Завхан аймгийн Алдархаан сумын харъяат аймгийн арслан Л.Лха-Очир, Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн начин Н.Батсуурь нар шөвгийн дөрөвт үлдэв.

Сонирхуулахад “Баянзүрх хайрханы хишиг” анхны барилдаанд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэсэн бол  хоёр дахь удаа болоход нь  даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэжээ. Харин өнгөрсөн жил болсон гуравдахь удаагийн барилдаанд улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэсэн байна.

Хоёрын даваа

1. До.Ганхуяг у.а - Б.Энх-Амгалан Бөхбилэгт

2. И.Доржсамбуу у.г - Б.Болдбаатар Эрч

3. Д.Рагчаа у.з - Г.Болдгэрэл Бөхбилэгт

4. Б.Соронзонболд у.з - Б.Энхсайхан Хан-р

5. Д.Баасандорж у.х  С.Очирсүх Хурхарцага

6. Т.Мөнгөнцоож у.х - Д.Батдорж Бул

7. М.Батжаргал у.х - Н.Золбоо Хүч

8. Ө.Бат-Орших у.х - Б.Баатарсүрэн Бөхбилэгт

9. М.Жамъянпүрэв у.н - Э.Оюунболд Хэнтий

10. И.Ёндонсамбуу у.н - Т.Сайханжаргал Хан-р

11. Г.Эрхэмбаяр у.н - Г.Ганзориг ИМХ

12. Ц.Лхагвасүрэн у.н - Ч.Даваажанцан Хөвс

13. Ш.Уламбаяр у.н - Б.Довуучтөмөр СХД

14. Т.Өсөх-Ирээдүй у.н - О.Үйтүмэн Хилчин

15. Ж.Отгонбаяр у.н  - М.Балжинням Хилчин

16. Б.Бадам-Очир у.н - Б.Сугаржаргал Үйзэнтал

17. Н.Бүрэнбаатар у.н -У.Батгэрэл Бөхбилэгт

18. Л.Наранбаатар у.н - А.Хосбаяр а.н

19. Ду.Батбаяр у.н - Д.Бадамгарав а.н

20. Д.Цогзолдорж у.н - Г.Баасандорж а.н

21. П.Ганхүү у.н - Х.Дарханбаатар а.н

22. Б.Баянжаргал у.н - Б.Эрдэнэбаяр а.н

23. Л.Гантулга у.н - Х.Гантулга а.н

24. А.Цацабшир у.н - Б.Пүрэвдорж а.н

25. Ж.Оргил у.н - Дов.Анхбаяр а.н

26. Ш.Тогтохбаяр у.н - О.Түмэндэмбэрэл а.н

27. Н.Батзаяа у.н - Ц.Бямба-Очир а.нъ

28. Ч.Баянмөнх у.н - П.Батсүх а.н

29. Р.Пүрэвдагва а.а - Б.Батжаргал а.н

30. Ш.Мөнгөнбаатар а.а - Ж.Дагва-Очир а.н

31. Б.Одгэрэл а.а - М.Чулуунбат а.н

32. М.Бат-Отгон а.а - Гэн.Ганзориг а.н

33. М.Эрдэнэбат а.а - Ж.Наранпүрэв а.н

34. А.Алтанхуяг а.а - Ё.Баасандорж а.н

35. Ч.Булганхүү а.а - Х.Мөнхжаргал а.н

36. А.Сүмбээ а.а - Ц.Чимэддорж а.н

37. Р.Түвшинбаатар а.а - Н.Батсуурь а.н

38. Д.Батжаргал а.а - Б.Дамдиндорж а.н

39. Ч.Батчулуун а.а - Т.Хайдав а.н

40. Ж.Мөнгөн а.а - Г.Гантулга а.н

41. Б.Баатарцол а.а - Б.Зоригтбаатар а.н

42. О.Баярхүү а.а - Б.Бат-Эрдэнэ а.х

43. С.Батсуурь а.а - Ж.Баясгалан а.х

44. Л.Нямбаяр а.а - Б.Ганхуяг а.х

45. Б.Сангисүрэн а.а - Э.Ванданцэрэн а.х

46. С.Идэрсүрэн а.а - О.Гантулга а.х

47. Д.Эрдэнэбилэг а.а - Б.Бат-Орших а.х

48. Б.Амарзаяа а.а - С.Ган-Идэр а.з

49. Б.Пүрэвсайхан а.а - Э.Тулга ц.з

50. Б.Энхбаатар а.а - Д.Цэвэлсодном а.з

51. Н.Ганзориг а.а - Э.Мөнхбат а.з

52. Б.Батхуяг а.а - Б.Буянмөнх а.з

53. Б.Дэлгэрсайхан а.а - С.Баянмөнх а.з

54. Ч.Цогбаяр а.а - Б.Бадарч а.з

55. П.Гантөгс а.а - Б.Батгэрэл а.з

56. Л.Лха-Очир а.а - Л.Батзориг а.з

57. Н.Адъяабат а.а - С.Адъяа а.з

58. Го.Отгонбаатар а.а - Ш.Дарханбат а.а

59. Бо.Батжаргал а.а - А.Давааням а.а

60. Давж.Батбаяр а.а - Г.Батням а.а

61. П.Батмөнх а.а - Ж.Батбилэг а.а

62. Б.Гончигдамба а.а - Б.Эрдэнэхүү а.а

63. Б.Отгонбаатар а.а - Ж.Алтаншагай а.а

64. Л.Цэрэнтогтох а.а - Ц.Бямбаа а.а

Гурвын даваа

1. И.Доржсамбуу у.г - Б.Энх-Амгалан Бөхбилэгт

2.  Д.Рагчаа у.з - Б.Энхбаатар а.а

3. Б.Соронзонболд у.з - Т.Сайханжаргал Хан-р

4. Д.Баасандорж у.х  - Ж.Батбилэг а.а

5. Т.Мөнгөнцоож у.х - Э.Тулга ц.з

6. М.Батжаргал у.х - Г.Гантулга а.н

7. Ө.Бат-Орших у.х - Б.Довуучтөмөр СХД

8. М.Жамъянпүрэв у.н - О.Баярхүү а.а

9. Г.Эрхэмбаяр у.н - С.Ган-Идэр а.з

10. Ц.Лхагвасүрэн у.н - Ч.Цогбаяр а.а

11. Т.Өсөх-Ирээдүй у.н - П.Гантөгс а.а

12. Ж.Отгонбаяр у.н  - Ч.Булганхүү

13. Б.Бадам-Очир у.н - Го.Отгонбаатар а.а

14. Л.Наранбаатар у.н - Ж.Оргил у.н

15. Ду.Батбаяр у.н - У.Батгэрэл БөхБилэгт

16. Д.Цогзолдорж у.н - Б.Баатарцол а.а

17. П.Ганхүү у.н - Б.Гончигдамба а.а

18. Б.Баянжаргал у.н - Б.Ганхуяг а.х

19. Л.Гантулга у.н - Б.Отгобаатар а.а

20. А.Цацабшир у.н - Б.Бат-Орших а.х

21.Ш.Тогтохбаяр у.н - Д.Батжаргал а.а

22. Н.Батзаяа у.н - С.Идэрсүрэн а.а

23. Ч.Баянмөнх у.н - Давж.Батбаяр а.а

24. Р.Пүрэвдагва а.а - Н.Батсуурь а.н

25. Ш.Мөнгөнбаатар а.а - Б.Буянмөнх а.з

26. Б.Одгэрэл а.а - А.Давааням а.а

27. М.Бат-Отгон а.а - Л.Цэрэнтогтох а.а

28. М.Эрдэнэбат а.а - Н.Адъяабат а.а

29. А.Алтанхуяг а.а - Л.Лха-Очир а.а

30. А.Сүмбээ а.а - Б.Дэлгэрсайхан а.а

31.Ч.Батчулуун а.а - Н.Ганзориг а.а

32. С.Батсуурь а.а -Б.Сангисүрэн а.а

Дөрвийн даваа

1. И.Доржсамбуу у.г - Н.Батсуурь а.н

2.  Д.Рагчаа у.з - Г.Гантулга а.н

3. Б.Соронзонболд у.з - Б.Ганхуяг а.х

4. Д.Баасандорж у.х  - Л.Цэрэнтогтох а.а

5. Т.Мөнгөнцоож у.х - Б.Гончигдамба а.а

6. Ө.Бат-Орших у.х - Го.Отгонбаатар а.а

7. М.Жамъянпүрэв у.н - Н.Адъяабат а.а

8. Г.Эрхэмбаяр у.н - Л.Лха-Очир а.а

9. Ц.Лхагвасүрэн у.н - Б.Сангисүрэн а.а

10. Т.Өсөх-Ирээдүй у.н - Ч.Батчулуун а.а

11. Ж.Отгонбаяр у.н  - А.Сүмбээ а.а

12. Л.Наранбаатар у.н - Б.Одгэрэл а.а

13. Ду.Батбаяр у.н - Ш.Мөнгөнбаатар а.а

14. Д.Цогзолдорж у.н - Ч.Баянмөнх у.н

15. Л.Гантулга у.н - Н.Батзаяа у.н

16. А.Цацабшир у.н - Ш.Тогтохбаяр у.н

Тавын даваа

1. Д.Рагчаа у.з - Го.Отгонбаатар а.а

2. Б.Соронзонболд у.з - Б.Одгэрэл а.а

3 М.Жамъянпүрэв у.н - Б.Сангисүрэн а.а

4. Т.Өсөх-Ирээдүй у.н - Ч.Баянмөнх у.н

5. Ду.Батбаяр у.н - А.Сүмбээ а.а

6.Ш.Тогтохбаяр у.н - Л.Лха-Очир а.а

7. Н.Батзаяа у.н - Л.Цэрэнтогтох а.а

8. Б.Гончигдамба а.а - Н.Батсуурь а.н

Зургаагийн даваа

1. Д.Рагчаа у.з - Л.Лха-Очир а.а

2. Б.Соронзонболд у.з - Н.Батзаяа у.н

3 Т.Өсөх-Ирээдүй у.н - Ду.Батбаяр у.н

4. Б.Сангисүрэн а.а - Н.Батсуурь а.н

Долоогийн даваа

1. Ду.Батбаяр у.н - Л.Лха-Очир а.а

2. Н.Батзаяа у.н - Н.Батсуурь а.н

Наймын даваа

1. Ду.Батбаяр у.н - Н.Батзаяа у.н

/түрүүлэв/               /үзүүрлэв/

Үндэсний бөхийн холбооны 20 жилийн ойн барилдаан

2010 оны 12-р сарын 06 Нийтэлсэн Н.Энхээ

МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан  улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан анх удаа зааланд буюу бөхийн өргөөнд энэ өдрүүдэд боллоо. Барилдааны нэгийн даваа бүтнээрээ, мөн хоёрын давааны эхний дүйзүүдийн барилдаан өчигдөр болж  өнөөдөр  14 цагаас барилдаан үргэлжилсэн юм. Өнөөдөр  гуравхан залуу бөх хоёр давж гурвын даваанд барилдсан бол улсын харцага Г.Элбэг, улсын начин Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, У.Балжинням нарын бөхчүүд амныхаа бөхийг барсангүй.  Дөрвийн давааны оноолтоор хоёр арслан, дөрвөн заан унасан нь том цолтнуудад халгаатай байв. Улсын арслан Д.Ганхуяг Увс аймгийн начин Н.Батсуурьтай, Д.Азжаргал Увс аймгийн арслан П.Бүрэнтөгстэй, улсын заан Д.Бумбаяр Говь-Алтайн аймгийн арслан Б.Суманчулуунтай, Д.Амгаланбаатар Хөвсгөлийн аймгийн арслан А.Батмөнхтэй, Б.Сайнбаяр Завханы аймгийн арслан Л.Лха-Очиртой, Б.Соронзонболд Өвөрхангайн аймгийн арслан Б.Сангисүрэнтэй оноолт таарч тус тус учраа бөхдөө тахим буулгав. Энэхүү барилдааныг улсын наадамтай адилтгаж үзвэл цолны давааны босгон дээр цөөнгүй аймгийн цолтой бөх гарч ирсэн нь цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Б.Сангисүрэн, П.Бүрэнтөгс, Л.Лха-Очир, Б.Суманчулуун, А.Батмөнх аймгийн начин Н.Батсуурь нарын тэргүүтэй бөхчүүд байна.

Барилдааны долоогийн даваанд буюу шөвгийн наймд даян аварга Г.Өсөхбаяр улсын шинэ начин Ч.Баянмөнхийг, улсын гарьд И.Доржсамбуу улсын заан М.Өсөхбаярыг, улсын заан Д.Рагчаа улсын харцага Д.Баасандоржийг тус тус амлаж цэргийн хурц арслан Ч.Санжаадамба аймгийн арслан П.Бүрэнтөгс нар туналаа.



Барилдааны үзүүр түрүү булаацалдахаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат даян аварга Г.Өсөхбаяр, Хашаат сумын харъяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар үлдсэнээс цэргийн хурц арслан түрүү бөхөөр шалгарч, даян аварга үзүүрлэлээ. Харин барилдааны их шөвөгт Булган аймгийн хоёр бөх үлдсэн нь Гурванбулаг сумын харъяат улсын гарьд И.Доржсамбуу, Бүрэгхангай сумын харъяат улсын харцага Д.Баасандорж нар байлаа.

МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан барилдаан бөхийн дүйзийг эндээс үзнэ үү 

http://www.hiimori.mn/buh/race/view/id/1332








Үндэсний бөхийн холбооны 20 жилийн ойн барилдаан

2010 оны 12-р сарын 05 Нийтэлсэн Н.Энхээ

МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд улс аймгийн алдар цолтой болон сумын цолтой хүчит 512 бөх зодоглолоо. Барилдаанд улсын аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан Д.Рагчаа, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр нарын тэргүүтэй улсын цолтой 62, аймаг цэргийн цолтой 236, сумын цолтой 214 бөх зодоглосон юм. Өнөөдөр барилдааны нэгийн даваа бүтнээрээ, хоёрын давааны эхний дүйзүүд явлаа. Нэгийн даваанд улсын харцага Ч. Чулуунбаатар, улсын начин Нямхүү нар, хоёрын даваанд улсын харцага Л.Пүрэвжав, улсын начин Ц.Сумъяабээс, М.Цанлиг нарын бөхчүүд өвдөг шороодов. Наадмаас хойш заалны барилдаанд барилдаагүй байсан улсын арслан Б.Ганбат, улсын начин Т.Санчир нарын бөхчүүд зодоглосон юм. Маргааш 14 цагаас барилдаан үргэлжилнэ.

3 бүдүүн - Ээжийгээ гомдоох учиргүй

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Н.Энхээ

Гоё үгтэй гоё дуу


Motive - Ээж минь

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Н.Энхээ

Хожимдохоосоо хайртай хүмүүсээ баярлуулаарай


Сийлэгмаа, Nature Sound artists - Хүн хүндээ хайртай байдаг юм

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Н.Энхээ

Юм бодогдохоор клиптэй дуу шүү


Харанга - Сар шиг хол нутаг

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Н.Энхээ

Гадаадад байгаа бүх Монголчуудын минь сонсох дуртай дуу байх аа

Хар сарнай Шувууд

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Н.Энхээ

Гадаад хүмүүстэй суухыг хүсдэг хүмүүс сонсоод үзээрэй


П.Бадарч - Эхийн сэтгэл

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Н.Энхээ